| | USD/MNT 0₮

Шатахууны үнийг 600 төгрөгөөр нэмчихээд буцаагаад 100 төгрөгөөр бууруулна

Олон улсын зах зээл дээр шатахууны үнэ нэмэгдэж хомсдол орсон гэх шалтгаанаар манай улсад шатахуун зарж борлуулдаг ААН-үүд сарын дотор 600 төгрөгөөр үнээ нэмж нэг литр шатахууны үнэ 2050 болон 2100 төгрөгийн үнэтэй болсон. Үүнийг ард иргэд эсэргүүцэж, ямар нэгэн зохицуулалт хийхийг төрөөс болон холбогдох газруудаас хүссэн. Шатахууны үнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсч эхэлсэн байгаа.

Тэгвэл Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, АМГТГ, Монголбанк болон аж ахуйн нэгжүүдийн хамтарсан зөвлөл хуралдсан байна. ААН-үүд өнгөрсөн нэгдүгээр сараас хойш алдагдалтай ажилласан учраас шатахууны үнээ нэмсэн байгаа гэх тайлбарыг сайд Г.Ёндон өгсөн юм. Тэгвэл хамтарсан зөвлөлүүд хуралдаж, 600 төгрөгөөр нэмсэн байгаа шатахууны үнээ 100 төгрөгөөр бууруулахаар болсныг олон нийт шүүмжилж байна. Үнэн болон үнэд гүйцэгдээд ирэхээр 100 төгрөгөөр буулгаж доромжилж байна гэсэн шүүмжлэв. 

Тэгвэл хамтарсан зөвлөлүүд хуралдаж, 600 төгрөгөөр нэмсэн байгаа шатахууны үнээ 100 төгрөгөөр бууруулахаар болсныг олон нийт шүүмжилж байна
Эдийн засаг

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.