| | USD/MNT 0₮
АТГ-аас УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УЕП-т хүргүүлсэн гэх мэдээлэл сошиалаар тараад буй. Тэгвэл энэ талаар Н.Номтойбаяр гишүүнээс тодрууллаа. Тэрбээр “Ийм утга бүхий албан бичиг орж ирээгүй, мэдэгдсэн ч зүйл алга. Дөнгөж сая та бүхнээс л сонслоо. Харин бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа оруулаад ир гэж өнгөрсөн пүрэв гарагт мэдээлэл хийх үеэрээ мэдэгдсэн. АТГ, УЕП нь ичдэггүй юм бол саналаа оруулаад ир. Их чухал асуудал шүү. Өнөөдөр АТГ хэрхэн яаж ажиллаж байгаад өөрөөрөө жишээ аваад харчихмаар байгаа юм. Харин энэхүү хурлыг олон нийтэд нээлттэй явуулах ёстой гэдгийг хатуу хэлье. Хэвлэлээс бүү нуугаарай. Мөн би нэр төрөө цэвэрлэмээр байна. ХНХЯ-ны гурван давхарт Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 9 гишүүн 100 хувийн ирцтэйгээр хуралдаж шийдвэр гаргаад, түүнийгээ зураг бичлэгээр баталгаажуулсан байхад АТГ-аас огт хурал явагдаагүй, хуурамч тогтоол гаргасан гэж үзэж байгаа нь ямар учиртай юм бэ? Би өөрөө бүгдийг нотолж чадна. Тэгээд уулзах хүсэлт тавихаар уулздаггүй. Яагаад надаас зугтаад байгаа юм бэ? Би найман хоног хүлээж байна. Хэрвээ хуралдаад бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэвэл би эсэргүүцэж 1000 удаа чарлаад ямар хэрэгтэй юм бэ.
ШУУД ҮЗЭХ:
ШУУД ҮЗЭХ: Н.НОМТОЙБАЯР: МИНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ САНАЛ ИРЭЭГҮЙ