| | USD/MNT 0₮

ОСОЛ ИХ ГАРДАГ СОЛОНГОТЫН ДАВАА ОРЧИМД ТУУЗАН ХАШЛАГА, ХУРД СААРУУЛАГЧ ХИЙЖ БАЙНА

Архангай аймгийн Цахир сум, Завхан аймгийн Их-Уул сумын зааг Солонготын давааны орчимд зам тээврийн ноцтой осол гарч хоёр хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Дөрвөн жилийн хугацаанд энэ газарт найман хүн автын ослоор амиа алджээ.

Харин давааны орчимд аюулгүй байдлыг анхааруулсан замын тэмдэг, тэмдэглэгээ, хашлага байхгүйг иргэд болон албаны хүмүүс хэлсэн юм.

Тэгвэл Зам, тээврийн хөгжлийн яамнаас энэ асуудлыг анхааралдаа авч туузан хашлага, хурд сааруулагч, нэмэлт тэмдгүүдийг байршуулж эхэлжээ.

Тодруулбал, Завхан АЗЗА ТӨХК нь ЗТХЯ-ны өгсөн үүрэг даалгаврын дагуу нэмэлтээр замын хөдөлгөөний тэмдгүүд, хурд сааруулагч, 150у/м туузан хашлагыг энэ сарын 18-наас эхлэн хийж байна.

 

Завхан АЗЗА ТӨХК нь ЗТХЯ-ны өгсөн үүрэг даалгаврын дагуу нэмэлтээр замын хөдөлгөөний тэмдгүүд, хурд сааруулагч, 150у/м туузан хашлагыг энэ сарын 18-наас эхлэн хийж байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.