| | USD/MNT 0₮

Х.БОЛОРЧУЛУУН: ӨВӨЛ, ХАВРЫН УЛИРАЛД ХУРДАН МОРЬ УРАЛДУУЛАХ САНАЛАА БУЦААЖ ТАТАХААР ШИЙДСЭН

УИХ-ын гишүүн Х.Болорчулууны санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүд эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн билээ.

Тодруулбал, 14-өөс дээш насны хүүхдээр хурдан морь унуулахыг зөвшөөрнө гэсэн заалт дээр олон гишүүд эсэргүүцэж буйгаа хэлсэн юм.

Тэгвэл дээрх хуулийн заалтын санаачлагч нь Х.Болорчулуун мэдээлэл өглөө.

“Үндэсний их баяр наадам бол монгол төрийн хүндэтгэлийн их баяр цэнгэл. Сүүлийн үед наадмаа хийж чадахаа болилоо. Өнгөрсөн жил 400 гаруй хурдан морь хасагдсан. Олон цуваагаар морь уралддаг болов. Наадамд уралдаж байгаа морины 50 хувь хасагдахад сайхан наадам гэж хэлэхгүй. Гадны жуулчны нүдэн дээр хэрүүл хийж байгаа мэт харагддаг. Монгол төр чадамжгүй харагдаж байна гэсэн үг. Хэрүүлгүй болгох үүднээс сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулах хуулийн төсөл өргөн барьсан. Гаднаас нь хараад морьдыг эрлийз монголоор нь ялгах боломжгүй.

Сэрвээний өндрөөрөө нь уралдуулъя гэсэн саналыг малчид хүлээн зөвшөөрсөн. Мөн өвөл хаврын уралдааныг цэгцэлье. Хавар дулаарсан цагт нэг удаа улс болон аймагт морь уралдуулж байя гэсэн санал хуулинд тусгагдсан байсан. Ер нь өвөл морь уралдахгүй байя. Харин 14 насны хүүхэд гэхээр бага насанд ордоггүй юм байна. Бүрэн бус иргэн гэж явдаг юм байна.

Өнгөрсөн жил Засгийн газрын тогтоол гаргасан. Гэхдээ хавар нэг цагт дээд насны гурван морьдыг 14-18 насны хүүхэд унана гэсэн заалт хуулийн төсөл дээр байсан боловч энэ хуулийн төслийг татъя гэсэн бодолтой байна” гэв.

 

УИХ-ын гишүүн Х.Болорчулууны санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүд эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.