| | USD/MNT 0₮
БХБ-ын сайд асан З.Баянсэлэнгэтэй хамт тус яамны Төрийн нарийн бичгийн даргын орлон гүйцэтгэгч байсан М.Болортуяагийн хэргийг тусгаарлаж, анхан шатны шүүхээс ял оноосон байгаа билээ.
Түүнийг З.Баянсэлэнгийн хэрэгтэй биш өөр хэргээр шийтгэсэн байгаа юм. Тодруулбал, тэрбээр Төрийн банкны захирлуудын хэрэгтэй холбогдсон учраас тагнуулын байгууллага маш нууц байдалд шалгасан бөгөөд Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайхан нарт холбогдох үйлдэлтэй нэгтгэн шалгахаар болсон байдаг.
Захирал асан Д.Баярсайханыг 2016-2017 онд банкны Зээлийн ерөнхий хорооны даргаар ажиллаж байхдаа 2017 оны зургадугаар сарын 23-нд 55/01 дугаартай шийдвэр гаргаж, БНХАУ-ын “Шинжан шинфан” компанид 20 тэрбум төгрөгийн зээл зургаан сарын хугацаатай олгосон байна. Уг зээлийг олгохдоо хэд хэдэн хууль зөрчсөн, мөн зээлийн эргэн төлөлтийн хугацаа тус оныхоо 12 сарын 22-нд дуусгавар болсон ч компани зээлээ дараагүй байна. Уг хэрэгт М.Болортуяа ямар байдлаар холбогдсон нь “нууц” хэвээр байгаа юм.
“Шинжиан шинфа” гэх ХХК нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани юм. Улсын бүртгэлд хэзээ хэрхэн бүртгүүлснийг нь үзвэл,хамгийн анх 2008 онд Улсын бүртгэлд Сун ГуангЧен (Sun GuangChen) гэх гүйцэтгэх захиралтай “Барилгын засвар, засал чимэглэлийн чиглэл”-ээр үйл ажиллагаа явуулах чиглэлтэйгээр бүртгүүлж байжээ. Тодруулбал, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө компанид олгогдсон 20 тэрбум төгрөгийг улс төрийн зорилгоор гаргасан байж магадгүй гэж тухайн үед зарим хэвлэлүүдээр мэдээлж байв. Улмаар 2017 оны аравдугаар сарын 23-нд “Си Вай Си Кэй” гэх ХХК, Сан Гуанг Ченийн хамтаар хувьцаа эзэмшигчээр бүртгүүлжээ.
Тус “Си Вай Си Кэй” гэх ХХК нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд 2014 оны аравдугаар сарын 13-ны өдөр Ву ЗенЖун (Wu ZhenJun) гүйцэтгэх захиралтайгаар бүртгүүлсэн байна. Тус компанийн хувьцаа эзэмшигч ӨМӨЗО-ны Чи Ян Чунь, Барилгын материал, тоног, төхөөрөмжийн компани хэмээн бүртгүүлжээ. Ингэхдээ 2014 оны аравдугаар сарын 13-нд үйл ажиллагааныхаа чиглэлээр
-Уул уурхай, тоног төхөөрөмж, сэлбэгний худалдаа
-Барилгын материалын худалдаа
-Гадаад худалдаа хэмээн тус тус бүртгүүлсэн бол
2017 оны наймдугаар сарын 01-нд Барилгын материалын үйлдвэрлэл 3.4.7-д заасан заалтын дагуу 2017.07.16-2022.07.16 хэмээн бүртгэгджээ.Тус компани:
-2012-2015 оны хооронд Улаангом-Хяргас нуур /100 км/ чиглэлийн авто замын барилгын ажлыг хийж гүйцэтгэснийг улсын комисс хүлээн авсан байдаг.
-2016 он гэхэд 5,572 км авто замыг шинээр барьж авто замын сүлжээг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Шинжиан шинфа компани Алтай-Баянхонгор /128 км/,
-Улаангом-Наранбулаг /90 км/,
-Баянхонгор-Алтай чиглэлийн авто зам 128 км
-Гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтэнд Монгол Улсад 2018 онд хөдөмөр эрхлэх зөвшөөрөл олгох аж ахуй нэгж байгууллагын жагсаалтад багтсанаар- Засгийн газартай байгуулсан концессын гэрээний дагуу Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай зам
-2015 оны гуравдугаар сарын 13-ны өдөр Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай автозам барих, шилжүүлэхэрхийг авсан байдаг.
Захирал асан Д.Баярсайханыг 2016-2017 онд банкны Зээлийн ерөнхий хорооны даргаар ажиллаж байхдаа 2017 оны зургадугаар сарын 23-нд 55/01 дугаартай шийдвэр гаргаж, БНХАУ-ын “Шинжан шинфан” компанид 20 тэрбум төгрөгийн зээл зургаан сарын хугацаатай олгосон байна. Уг зээлийг олгохдоо хэд хэдэн хууль зөрчсөн, мөн зээлийн эргэн төлөлтийн хугацаа тус оныхоо 12 сарын 22-нд дуусгавар болсон ч компани зээлээ дараагүй байна. Уг хэрэгт М.Болортуяа ямар байдлаар холбогдсон нь “нууц” хэвээр байгаа юм.