| | USD/MNT 0₮

Ц.ЦЭРЭНПУНЦАГ:ХЭН, ХААНА ЯМАР ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЧИХСАН ЮМ БЭ

Сүүлийн хэдэн өдөр Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг гарьдтай холбоотой таагүй мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархав.

Тодруулбал, түүнийг Хөвсгөл аймгийн “Овоот”-ын уурхайг ухахаар Хятадын компанитай 100 сая ам.долларын гэрээ хийсэн. Гэрээ  ирэх 2020 оны тавдугаар сар гэхэд дуусна гэсэн мэдээлэл цацагдсан юм. Энэ талаар "Australian mining", "Mining technology" зэрэг уул уурхайн мэдээ, мэдээллийн томоохон сайтууд ч мэдээлжээ.

Ийм мэдээлэл гарсан даруйд иргэний байгууллагууд болон Хөвсгөл нутгийн иргэд нэгдэж Улсын гарьд Ц.Цэрэнпунцагаар уул усаа ухуулж төнхүүлэхгүй, хатуу тэмцэнэ хэмээн мэдэгдэж, Ерөнхий сайдад хүртэл албан бичиг хүргүүлээд амжжээ.

“Аспайр Майнинг Лимитед” компани БНХАУ-ын компаниас 100 сая ам.долларын зээл авсан. Энэ компанийн 51 хувийг Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг эзэмшдэг бөгөөд Хөвсгөлд явуулах үйл ажиллагааг нь эсэргүүцэж, иргэд тэмцэж эхэлсэн байгаа.

Тэгвэл дээрх гараад байгаа мэдээллийг Улсын гарьд Ц.Цэрэнпунцагаас тодруулахад тэрбээр цухалдангуйгаар “Хэн, хаана ямар гэрээнд гарын үсэг зурчихсан юм бэ. Гадуур худлаа ташаа мэдээлэл гараад байна. Наад мэдээлэлтэй чинь холбоотой “Аспайр майнинг лимитэд” компаниас албан ёсны мэдэгдэл гарсан байгаа. Тэрийг харахгүй юу гэж” хэлээд утсаа тасалсан юм.

Харин компанийн Орон нутгийн төлөөлөгч Л.Энхжаргалтай холбогдлоо. Тэрбээр “Манай компани 2008 оноос Монгол Улсад тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Компаний тухай ташаа мэдээлэл цацагдаж байгаад гайхаж байна. Овоотын уурхайг “ухах” уу, үгүй юү гэдэг эцсийн шийдвэр гараагүй. Би 100 сая ам.долларын гэрээний талаар ямар нэг мэдээлэлгүй байна” гэлээ.

Дашрамд дуулгахад, Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг ирэх 2020 оны сонгуульд төрж өссөн нутаг болох Завханд МАН-аас нэр дэвшихээр бэлтгэлээ базаагаад тун завгүй яваа сурагтай.

Орон нутагт болон сумандаа олон ажил хийж байгаа бөгөөд сум болгоныг гэрэлтэй, цахилгаантай болгохоор ажиллаж эхэлжээ.

Хөвсгөл аймгийн “Овоот”-ын уурхайг ухахаар Хятадын компанитай 100 сая ам.долларын гэрээ хийсэн. Гэрээ ирэх 2020 оны тавдугаар сар гэхэд дуусна гэсэн мэдээлэл цацагдсан юм. Энэ талаар "Australian mining", "Mining technology" зэрэг уул уурхайн мэдээ, мэдээллийн томоохон сайтууд ч мэдээлжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.