| | USD/MNT 0₮

396 ЧУЛУУНААС 160-ИЙГ НЬ ТӨВ ТАЛБАЙ ДЭЭР ТАВЬЖЭЭ

Төв талбай дээр тавьсан шарилын мэт дөрвөлжин цагаан чулуу нийгэмд шуугиан тариад хэд хонолоо.

НЗДТГ-ын санхүүжилтээр Төрийн тусгай хамгаалалтын газрын захиалгаар нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс талбайн урд хоёр талаар өрөгдсөн энэ чулуунд их хэмжээний мөнгө зарцуулсан нь үргүй зардал гэсэн шүүмжлэлийг дагуулаад буй.

Түүгээр ч барахгүй “Боржин суварга” гэх компани тендергүйгээр энэ чулуу үйлдвэрлэх ажилд шалгарч 151 сая төгрөгөөр хийсэн нь хардлага үүсгээд байгаа юм. Магадгүй хэн нэгэн даргын шахааны бизнес, шахааны компани байхыг ч үгүйсгэхгүй. Нийт 396 ширхэг чулууны хэлбэр хийц загвар нь Хотын дарга С.Амарсайханд таалагдаагүй бөгөөд дахин засварлах, эсвэл бүр хурааж авах үүргийг өгсөн байгаа билээ.

Тэгвэл энэ компанийн “эзэн” үүсгэн байгуулагч Ж.Түвшинжаргал хэв, хэлбэр хийцийг нь хэрхэн яаж гаргаж хийсэн талаараа тодорхой мэдээлэл өгчээ.

Тэрбээр “Одоогоос гурван жилийн өмнө Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Төрийн тусгай хамгаалалтын газраас хэдэн хүн манай үйлдвэр дээр ирж надтай уулзсан. Иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд төв талбайд чулуугаар хамгаалалт хийх хэрэгтэй байгаа тухайгаа яриад явсан. Тэгээд чимээгүй болчихсон байж байгаад өнгөрсөн зун дахиж ирж уулзаад манай компанийг сонгосон. Ингээд өнгөрсөн есдүгээр сард гэрээгээ хийсэн. Тендерийн асуудлыг НЗДТГ-аас асуусан дээр байх. Манай компани Хятадын компани биш. Хятадын хөрөнгө оруулалт ч байхгүй. Ганц ч хятад ажилчингүй. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж гаргадаг чулууны үйлдвэр.

Засаг дарга загвар хэлбэр хийц дээр нь анхаар гэж ярьсан байна билээ. Хэлбэр хийцийг нь өөрчлөх засварлах боломжгүй. Хэрвээ дахин өөрчлөхөөр бол төсөв санхүү, ажлын хөлс гарна.

Нэг чулууг 3 сая төгрөгөөр хийсэн гэсэн ойлголтыг нийгэмд төрүүлсэн. Энэ бол худлаа ташаа мэдээлэл. Манайх хийх бүх ажлаа тооцоолоод анх гаргасан үнэ бол нэг ширхэг дөрвөлжин хаалтыг 490 мянгаар тооцсон. Гэтэл захиалагч тал үнээ буулга гэдэг хүсэлтийг тавьсан. Ингээд нэг ширхэг нь ойролцоогоор 380 мянга буюу нийт 396 ширхэг хамгаалалтын чулуу 152 сая 231 мянга 237 төгрөгийн төсөвтэй болсон. Одоогоор бид 160 ширхэгийг хийж гүйцэтгээд талбай дээр тавьсан. Үлдсэн 236 ширхэгийг гэрээ ёсоор энэ сарын 25-наас өмнө талбай дээр байршуулах ёстой. Гэрээ хэтрүүлбэл алданги тооцно. Тиймээс бид цаг наргүй ажиллаж байна” гэж ярьжээ.

Нэг чулууг 3 сая төгрөгөөр хийсэн гэсэн ойлголтыг нийгэмд төрүүлсэн. Энэ бол худлаа ташаа мэдээлэл. Манайх хийх бүх ажлаа тооцоолоод анх гаргасан үнэ бол нэг ширхэг дөрвөлжин хаалтыг 490 мянгаар тооцсон. Гэтэл захиалагч тал үнээ буулга гэдэг хүсэлтийг тавьсан. Ингээд нэг ширхэг нь ойролцоогоор 380 мянга буюу нийт 396 ширхэг хамгаалалтын чулуу 152 сая 231 мянга 237 төгрөгийн төсөвтэй болсон. Одоогоор бид 160 ширхэгийг хийж гүйцэтгээд талбай дээр тавьсан. Үлдсэн 236 ширхэгийг гэрээ ёсоор энэ сарын 25-наас өмнө талбай дээр байршуулах ёстой
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.