| | USD/MNT 0₮

НЭГ НАСТАЙ ХҮҮХЭД УГААРТАЖ АМИА АЛДЖЭЭ

Энэ сарын 17-нд буюу хоёр хоногийн өмнө Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ой хоёр сартай хүүхэд хүргэгдэж ирээд эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг Орбитын ... тоотод оршин суух 37 настай эмэгтэй 1-12 насны дөрвөн хүүхэдтэйгээ гэртээ угаартаж Яаралтай түргэн тусламжаар ЭХЭМҮТ-д хүргэгдэн ирсэн ч бага хүү нь амьсгал хураасан байжээ.

Хэргийн газраас цагдаагийнхан ус, агшаасан будаа, сайжруулсан шахмал түлшний дээж авч шинжилгээнд явуулсан байна.

Энэхүү харамсалтай хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ. 

 
Энэ сарын 17-нд буюу хоёр хоногийн өмнө Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ой хоёр сартай хүүхэд хүргэгдэж ирээд эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.