| | USD/MNT 0₮
УИХ-ын гишүүн О.Баасанхүү чуулганы хуралдааны үеэр сэтгүүлчдэд дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Би өнөөдрийн хэлэлцсэн Сонгуулийн тухай хуулинд гурван санал тавьсан. Улсын ерөнхий прокурорт ЖДҮ-чдийг оруулж ирэхийг болъё гэсэн санал оруулсан ч унасан.
Авлига, албан тушаалын хэрэгт шалгагдаж байгаа хүмүүсийн хөрөнгийг хураахгүй байна. Сая манай улс саарал жагсаалтад орсон шүү дээ. Гэтэл авлига, албан тушаалын хэрэгт шалгагдаж ял авч байсан нөхдүүд улстөрд орох гэж байна. Тухайлбал,тагнуулын Д.Цогтбаатар, нүүрсний гэх Л.Гансүх гэх мэт хүмүүс улстөрд орох гэж байна. Тэд нар хэрвээ улс төрд орвол манай улс бүр хар жагсаалтад орно.
Аливаа иргэн төрд орох гэж байгаа бол Төрийн албаны тухай хуульд зааснаар орохгүй байх ёстой. Тодруулбал, авлига, албан тушаалын хэргээр ял эдэлсэн хэнбугай ч төрийн албанд орохгүй байхыг л хуульчлах нь чухал юм.
Би төрийн ордонд найман жил бие даагч шиг амьдарлаа. МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрөө зөндөө юм ярьдаг. Нам юм бол гүйцэтгэх товчоо, бага хурлаа хуралдуулах ёстой. Гэтэл намаас ямар ч чиглэл өгөөгүй мөртлөө өөрөө Д.Тогтохсүрэн дээр гүйж очоод, С.Бямбацогтоос очиж гуйгаад, М.Энхболдтой уулзаж ярих нь ямар хэрэгтэй юм. Гэтэл намынх нь төлөөлөл гэж нэг хүн найман жил сууж байна. Хулгай хийгээгүй нь миний буруу биш. Гэвч намайг АТГ болон прокурорт өгч шалгуулаад гудамжинд гарч ирэхээрээ матрын нулимс унагаад байх юм. Түүнийг хэн захиалаад байгаа юм. Нэр устай нь хэлээч. Үнэхээр Н.Энхбаяр ахыгаа өрөвдөж байна. Одоо та болно оо, миний ах. Мэдлэг боловсролынх нь хувьд хүндэлдэг юм шүү. Харин одоо ах минь ингэж явж болохгүй, залуучууддаа боломж олго” гэв.
Үнэхээр Н.Энхбаяр ахыгаа өрөвдөж байна. Одоо та болно оо, миний ах. Мэдлэг боловсролынх нь хувьд хүндэлдэг. Харин одоо ах минь ингэж явж болохгүй, залуучууддаа боломж олго