| | USD/MNT 0₮

С.Жавхлан: Бие даагчид хуулийг өөрчлөх боломжгүй байна

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Жавхлан бүрэн эрхийнхээ хүрээнд санаачилсан “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслөөс “Гэмт хэрэгт холбогдсон болон шалгагдаж байгаа хүнийг нэр дэвшүүлэхгүй” гэсэн заалт дэмжигдсэн. Энэ талаар тодруулахад "Санаачилсан хуулийн минь нэг заалт, нэг өгүүлбэр л орж байна. Гэмт хэрэгт холбогдоод шалгагдаж байгаа хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх заалт юм. Үүнд би сэтгэл хангалуун байгаа. Гэсэн ч зарим зарчмын зөрүүтэй саналыг хүлээж авсангүй. Уг нь би Үндсэн хуулийн ажлын хэсэгт орж ажиллах санал тавьсан ч хариулт ч өгөөгүй. Таг чиг. Үүний дараа энэ хүмүүс өөр зүйл ярьж эхэлсэн. Тийм болохоор түүхэн том гэмт хэрэгт холбогдох вий гэсэн болгоомжлол төрж эхэлсэн. Хэрэв намайг Ажлын хэсэгт оруулаад санал бодлыг минь сонссон бол их л зүйл хэлэх байлаа. Бие даагчид аливааг өөрчилж чадахгүй юм байна. Тийм болохоор дийлэнх тохиолдолд чуулганы хуралдаанд суугаагүй. Гэхдээ өрөөндөө суугаад бүх зүйлийг баримтжуулан бичиж авсан" гэв.
 
ШУУД ҮЗЭХ: 
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Жавхлан бүрэн эрхийнхээ хүрээнд санаачилсан “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслөөс “Гэмт хэрэгт холбогдсон болон шалгагдаж байгаа хүнийг нэр дэвшүүлэхгүй” гэсэн заалт дэмжигдсэн.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.