| | USD/MNT 0₮

Дэлхийн 124 улсад ковидын Дельта хувилбар эрчимтэй тархаж, эрдэмтэн судлаачдыг сандаргаж эхэллээ

Коронавирусийн Дельта хувилбарын тархалт дэлхий нийтэд эрчимтэй ихэсч, энэ сарын 20-ын байдлаар нийт 124 улсад бүртгэгдсэн талаар ДЭМБ-аас мэдээлсэн билээ. Анх Дельта вирус дөрөв, тавдугаар сард Энэтхэгт олон хүнийг нас барахад хүргэж, Их Британи, АНУ, Канад, Хятад, Европт нэмж илэрсэн. Уг вирус нь өмнөх альфа болон бетта хувилбарын мутацлагдсан хэлбэр бөгөөд шинэ мутац үүсгэх боломжтой юм. Ковидын үед үнэр, амт мэдрэх чадвараа алдах,  ханиалгах, халуурах онцлогтой байсан бол энэ хувилбарт уг шинжүүд нийтлэг биш ажээ.

Энэ вирус 5 секундэд халдварлах чадвартай бөгөөд эмнэлзүйн шинж нь маш хурдан илэрч байгаа талаар эрдэмтэн судлаач, эмч нар хэлж байна. Хэрэв хоёр дахь тун вакциндаа хамрагдаагүй бол хүндээр өвчилнө. Халдвар авсан хүмүүсийн нийт 95 хувь нь эмнэлэгт хүргэгдэнэ. Өдөрт 10 мянган хүн өвчлөх боломжтой гэсэн тооцоолол судалгааг гаргасан байна. Зарим улс орнуудад халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байгаа учраас хатуу хөл хорио тогтоосон байдалтай байна. 

Манай улсад гэхэд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн таван тохиолдлыг эмнэлэгт эмчилсэн байгаа. Харин сүүлд буюу өнгөрсөн долоо хоногт нийтийн дундаас гурван Дельта хувилбар илэрсэн нь айдаст автуулав. Нийтийн дунд дельта хувилбар байхыг үгүйсгэхгүй, нэг хүний ард хэд байх боломжтой вэ гэдгийг ч судалчихсан байна. 

Зуны дэлгэр цагт хөл хориогүй энэ үед хүн болгон хөдөө орон нутгийг зорьж, цалгардсан байдалтай байна. Эрүүл мэндийн яамнаас иргэдийг айдаст автуулахыг хүсэхгүй байгаа ч эрдэмтэн судлаачид тооцоолол гаргаж, айж сандарч эхэлсэн байна. Халдварлах чадвар хурдан өндөр гэхээр түймэр дэгдэхтэй ялгаа байхгүй болов уу. 

Хэрвээ нийтийн дунд Дельта хувилбар илэрч, хамжааргагүй болох юм бол хатуу хөл хорио тогтоох, хүн хоорондын зай барих, маскаа зүүх, олон хүн цугласан газар очихгүй байх зэрэг маш энгийн боловч халдвараас сэргийлэх чухал үр дүнтэй арга хэмжээгээ сайтар баримтлах хэрэгтэй болж байгаа юм. 

Дельта халдварыг харж байхад вирусийн мутаци нь вакцины үр дүнг бууруулах боломжтой байна гэж үзжээ. Гэсэн хэдий ч вакцинд огт хамрагдаагүй хүмүүс вирусийн хувилбаруудаар илүү хүнд өвчлөх магадлалтай. "Синофарм", "Астразенека","Файзер" вакцин хүндрэл нас баралтаас 80-90 хувь хамгаалах үр дүнтэй гэж ДЭМБ-аас үзжээ. 

Уг вирус нь өмнөх альфа болон бетта хувилбарын мутацлагдсан хэлбэр бөгөөд шинэ мутац үүсгэх боломжтой юм. Ковидын үед үнэр, амт мэдрэх чадвараа алдах, ханиалгах, халуурах онцлогтой байсан бол энэ хувилбарт уг шинжүүд нийтлэг биш ажээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.