| | USD/MNT 0₮

Вирусийн эсрэг гурван төрлийн эмийг нэмж оруулж ирэхээр бэлтгэж байна

Шадар сайд С.Амарсайхан өчигдөр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар ажиллахдаа эмийн нөөц хомсдож байгаа талаар мэдээлсэн билээ. Тэгвэл Засгийн газраас тендер зарлаж гаднаас вирусийн эсрэг эм авахаар болжээ. Тодруулбал, ерөнхий гэрээгээр тeндер зарлаж, вирусын эсрэг 3 төрлийн эмийг нэмж оруулж ирэхээр бэлтгэж байна.

Дэлхийд сүүлийн үeд эмчилгээний хамгийн өндөр үр дүнтэйд тооцогдож байгаа, маш хүнд, хүнд өвчтэй иргэдэд хэрэглэдэг Тоцилизумаб эмнээс эхний ээлжинд 2000 ширхэгийг авчрахаар болжээ. Магадгүй дэлхий нийтэд хүчтэй тархаж байгаа Дельта хувилбарын эсрэг ийм арга хэмжээ авч эхэлснийг ч үгүйсгэхгүй юм. 

Дэлхийд сүүлийн үeд эмчилгээний хамгийн өндөр үр дүнтэйд тооцогдож байгаа, маш хүнд, хүнд өвчтэй иргэдэд хэрэглэдэг Тоцилизумаб эмнээс эхний ээлжинд 2000 ширхэгийг авчрахаар болжээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.