| | USD/MNT 0₮

Самарт яваад төөрч сураггүй алга болсон дөрвөн иргэнийг 20 гаруй хүн эрэн хайхаар болжээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг дэвсгэрт 33-54 насны гурван эмэгтэй, нэг эрэгтэй сураггүй алга болсон талаар мэдээлсэн билээ. Ар гэрийнхэн нь төөрсөн дөрвөн иргэнийг олохын тулд монголчуудаас хандив гуйж 21 сая төгрөг цуглуулсан байгаа юм. Учир нь жижиг онгоц хөлслөх төлбөрийн мөнгийг ийнхүү хандиваар босгосон гэх. Тэгвэл ар гэрийнхний хүсэлтээр ЦЕГ-аас хүсэлт гаргасны дагуу дээрх дөрвөн иргэнийг нисдэг тэргээр хайх шийдвэрийг өчигдөр гаргасан юм. Тодруулбал, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171 нисдэг тэргийг хөөргөж ой модон дотор ор сураггүй алга болсон иргэдийг хайхаар болсон. Эрлийн багт шүхрийн бүлэг, самарт цуг явсан хоёр иргэн гээд нийт 20 гаруй иргэн эрэн хайх ажиллагааг эхлүүлэхээр болжээ. Гэвч Сэлэнгэ аймагт цаг агаарын нөхцөл байдал таагүй байгаа учраас нисдэг тэрэг хөдөлгөхийг түр азнаж байна. Гэхдээ өнөөдөр нисгэнэ, бэлтгэлээ хангаж байгаа гэдгийг албаныхан хэлсэн юм. 
 
Мөн ангийн удирдлагын баг болон шүхэрчдийн багууд Сэлэнгэ аймгийн Бугант сумын "Эрээн гол"-ын орчимд шүхэрчдээ хаана буулгах зэрэг эрэн хайх төлөвлөгөөг боловсруулж хуралдсан байна. Сураггүй алга болсон иргэд ОХУ-ын хилээс 6 км-ын наана байгаа гэсэн таамаг байгаа бөгөөд хэрэв дахин эрэн хайх ажиллагааг зохион байгуулбал буцаж Улаанбаатарт ирээд шатахуунаар цэнэглэнэ гэсэн мэдээлэл байна. 
Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171 нисдэг тэргийг хөөргөж ой модон дотор ор сураггүй алга болсон иргэдийг хайхаар болсон. Эрлийн багт шүхрийн бүлэг, самарт цуг явсан хоёр иргэн гээд нийт 20 гаруй иргэн эрэн хайх ажиллагааг эхлүүлэхээр болжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.