| | USD/MNT 0₮

ШӨХТГ:Шатахуун борлуулдаг 25 ААН-ийг торгож, заримынх нь тусгай зөвшөөрлийг цуцлана

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас иргэдээс ирүүлж буй өргөдлийн дагуу чанарын шаардлага хангахгүй автобензин, дизель түлшийн хяналт шалгалтын ажлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Шалгалтыг МХЕГ, Гаалийн газар, Стандартын газар, АМГТГ-тай хамтран хийжээ. 

Шалгалтын дүнг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ танилцуулсан бөгөөд тэрбээр “Монгол улсад орж ирж буй шатахуунуудад шалгалт шинжилгээ хийлээ. Энэ удаад 10 вагоноос дээж авсан. Нийт 56 дээж буюу нийт дээжийн 76 хувь нь чанарын шаардлага хангаагүй. АИ92 бензиний актаны хэмжээ бага 9 ААН байсан. Мөн дизель түлшний цитаны тоо бага, хувийн жин бага зөрчлүүд илэрсэн. Зөрчилтэй ААН-үүдэд 9 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан. Долоо хоногийн эхэнд шатахууны компаниудад 234 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Заримынх нь тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахаар холбогдох Уул уурхайн яаманд хүсэлт хүргүүлсэн байгаа. 

Харин дизелийн түлшний 42 дээжээс 35 дээж нь стандартын шаардлага хангаагүй байна. Эдгээр зөрчил илэрсэн 22 аж ахуй эрхлэгчийг торгохоор болсон. Мөн 39 дээж нь дизелийн түлшний хувийн жин бага тодорхойлогдсон 24 аж ахуй эрхлэгч байгаа юм. Нийт 16 шатахуун түгээх станц, 18 агуулах, таван вагоноос авсан дээж шаардлага хангаагүй нь тогтоогдсон. 

Мөн долоон дээжээс механик хольц илэрч стандартын шаардлага хангахгүй зургаан аж ахуй нэгж байна. Үүнээс долоон шатахуун түгээх станц, найман агуулах, нэг вагоноос авсан дээж стандартын шаардлага хангаагүй" гэлээ. 

Нийт 56 дээж буюу нийт дээжийн 76 хувь нь чанарын шаардлага хангаагүй. АИ92 бензиний актаны хэмжээ бага 9 ААН байсан. Мөн дизель түлшний цитаны тоо бага, хувийн жин бага зөрчлүүд илэрсэн. Зөрчилтэй ААН-үүдэд 9 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан. Долоо хоногийн эхэнд шатахууны компаниудад 234 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Заримынх нь тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахаар холбогдох Уул уурхайн яаманд хүсэлт хүргүүлсэн байгаа.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.