| | USD/MNT 0₮

ЭМЯ:Сүүлийн 24 цагт 1309 хүн халдварт өртөж, ЗУРГААН хүн нас барж нийт нас баралт 755 боллоо

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг өглөө. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 1309 тохиолдол шинээр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 152539 боллоо. Тодруулбал, Нийслэлд 511, хөдөө орон нутагт 798 тохиолдол бүртгэгджээ. Зургаан хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 755 боллоо. Өнөөдрийн байдлаар 9924 хүн эмчлүүлж байна. Гэрийн хяналтад 12281 хүн байна. Сүүлийн 24 цагт 2997 хүн эдгэрч, нийт эдгэрэлт 144245 боллоо.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 64.7 хувь буюу 2 117 494 хүн, 2-р тунд 55.2 хцвь буюу 1 881 268 хүн хамрагджээ. 

Зургаан хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 755 боллоо.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.