| | USD/MNT 0₮

Тусгаарлалтад байгаа сурагчдыг есдүгээр сарын 2-5-ны өдрүүдэд ЭЕШ-д хамруулахаар төлөвлөжээ

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, чиглэл авснаар 2021 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалтыг 8 дугаар сарын 19-22-ний өдрүүдэд зохион байгуулахаар товлосон. 
Шалгалтыг 21 аймаг болон нийслэлийн хэмжээнд 81 шалгалтын байранд зохион байгуулах юм. Нэг танхимд шалгуулах хүүхдийн тоо 12-15 байхаар тооцож бэлтгэл ажлыг хангаж байна.
Хэрэв өмнөх товын дагуу 7 дугаар сард ЭЕШ-ыг зохион байгуулсан бол тухайн үед халдвартай байсан 3 мянга орчим сурагч, орон нутагт хөл хорионд орсон 7600 орчим шалгуулагч гээд нийт 10 мянган хүн шалгалтад орж чадахгүй нөхцөл байдал үүссэн байв. Мөн 40 мянга хүүхэд шалгалтад орно гэж тооцоход тэдний 12 мянга нь халдвар авах эрсдэлтэй гэж эрдэмтдийн баг тухайн үед зөвлөж байсан юм.
Харин өнөөдрийн тухайд Элсэлтийн Ерөнхий Шалгалтад оролцох шалгуулагчдын 38200 нь вакцины хоёр тунд хамрагдаад байна. Мөн шалгалтын үеэр ажиллах 9 мянга гаруй багш дархлаажуулалтад бүрэн хамрагджээ. Дархлаажуулалт эрчимтэй хийгдсэн учир 17-оос дээш насны иргэдийн дунд халдварын тохиолдол багасаж байна.
Хэдийгээр халдварын тоо буурч байгаа статистик мэдээлэл байгаа боловч вирусийн дельта хувилбар бүртгэгдсэн учир шалгалт хүртэлх хугацаанд халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг зөвлөж байна. Элсэлтийн Ерөнхий шалгалтыг дахиж хойшлуулахгүй байх чиглэл барьж байна.
Наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд болох шалгалтын үеэр халдварын улмаас тусгаарлалтад байгаа сурагчдыг 9 сарын 2-5-ны өдрүүдэд дахин ЭЕШ-д хамруулахаар төлөвлөж байна. Ингэхдээ эмчийн магадлагааг үндэслэнэ. ЭЕШ хойшилсон учир дээд боловсролын байгууллагуудтай хамтарсан зохицуулалт хийж 1 дүгээр курсийн оюутнуудын хичээл эхлэх хугацааг уян хатан зохион байгуулахаар ажиллаж байна. Цаашид Элсэлтийн Ерөнхий Шалгалтыг жилд хоёр удаа авдаг болно. 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.