| | USD/MNT 0₮

Тогтоол усанд хоёр хүн унаж амиа алджээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн “Бага булаг” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 4 км-т/ Тогтоол усанд 2 хүн живсэн тухай дуудлагыг өчигдөр 09:54 цагт хүлээн авчээ.

Дундговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 11:12 цагт Өмнөговь аймгийн Ханбогд сумын чиглэлд явсан боловч “Оюутолгой” ХХК-ийн Онцгой байдлын ангийн гэнэтийн осолд хариу өгөх албаны ажилтнууд 35 км зам туулан 11:50 цагт очиж тус сумын харьяат иргэн Ш /30 настай, эрэгтэй/-ын цогцсыг 4 метрийн гүнээс, О /14 настай, эрэгтэй/-ын цогцсыг мөн 4 метрийн гүнээс тэмтрүүл ашиглан уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Тогтоол усанд хоёр хүн унаж амиа алджээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.