| | USD/MNT 0₮

ЭМЯ:Сүүлийн 24 цагт 1497 тохиолдол бүртгэгдэж, дөрвөн иргэн халдвараар нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө. Тодруулбал, сүүлийн 24 цагт шинээр 1497 тохиолдол бүртгэгдэж, 3646 иргэн эдгэрч, дөрвөн иргэн нас баржээ. Нас баралт 749 болов. Илэрсэн халдвараас Улаанбаатарт 676, орон нутагт 803 тохиолдол бүртгэгджээ. Сүүлийн 24 цагийн байдлаар хэвтэн эмчлүүлж буй 9910, гэрийн ажиглалтад 12444 хүн байна.

Өнөөдрийн байдлаар биеийн байдал нь хөнгөн-5972, хүндэвтэр-2902, хүнд-896, маш хүнд-203 хүн байна. Нийт батлагдсан тохиолдол 151230, нас баралт 749 болж, эдгэрсэн иргэдийн тоо 141248 болсон байна.

ЭМЯ:Сүүлийн 24 цагт 1497 тохиолдол бүртгэгдэж, дөрвөн иргэн халдвараар нас барлаа
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.