| | USD/MNT 0₮

Нийтийн дундаас Дельта вирус илэрсэн тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайн сахь

Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өчигдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулсан билээ. 

Коронавируст халдварын олон хувилбарын тархалтын талаар тасралтгүй судалгаа хийж байна. Өнгөрөгч тавдугаар сарын эхээр анх дельта вирусийн зөөвөрлөгдсөн тохиолдол илэрч, тусгаарлан эмчилсэн. Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, Оном сангийн хамтарсан судалгааны хүрээнд Колумбын их сургуульд илгээсэн шинжилгээнээс 13 хүний сорьцоос дельта вирусийн хоёр тохиолдол, "Интермэд" эмнэлэгт долдугаар сарын эхээр хийсэн шинжилгээнүүдээс дельта вирусийн нэг тохиолдол илэрсэн гэх мэдээллийг өгчээ. 

Харин гадагшаа явуулсан сорьцуудын шинжилгээний хариу баталгаажиж ирээгүй байгаа талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлээд, иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг зөвлөсөн юм. Дельта вирус 5 секундын хугацаанд халдварлах чадвартай бөгөөд энэ вирусээр өвчилсөн хүмүүсийн 95 хувь нь эмнэлэгт хүргэгдэж байна. Мөн манай улстай хөрш улс орнуудад эрчимтэй халдварлаж тархаж байгаа учраас зарим улс орон хатуу хөл хорио тогтоож эхэлжээ. Манайд уг вирус халдварлах нь цаг хугацааны асуудал гэдгийг албаныхан хэлж байсан. Тэгвэл зөөвөрлөгдөж орж ирсэн 5 тохиолдлыг эмчилсэн бол нийтийн дундаас гурав илэрч бүртгэгдлээ. Тэгэхээр гадуур нийтийн дунд дельта вирусийн хувилбар байна гэдгийг үгүйсгэхгүй. Иргэн бүр хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ маш сайн сахиж, амны хаалтаа зүүх, гараа ариутгаж байхыг анхаараарай. 

 

Дельта вирус 5 секундын хугацаанд халдварлах чадвартай бөгөөд энэ вирусээр өвчилсөн хүмүүсийн 95 хувь нь эмнэлэгт хүргэгдэж байна. Мөн манай улстай хөрш улс орнуудад эрчимтэй халдварлаж тархаж байгаа учраас зарим улс орон хатуу хөл хорио тогтоож эхэлжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.