| | USD/MNT 0₮

Шадар сайд С.Амарсайхан өөрөө 1.8 тэрбум, гэр бүлийнхэн нь 73 сая төгрөгийн орлого олжээ

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг цахим сайтдаа ил болгон тавьсан байгаа билээ. Энэ удаад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэдэн төгрөгийн орлого олсон, хэдэн төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй талаар сонирхуулж байна. Тодруулбал, өнгөрсөн 2020 онд Шадар сайд С.Амарсайхан 1.8 тэрбум төгрөгийн орлого олсон бол гэр бүлийнхэн нь 73 сая төгрөгийн орлого олжээ.

Тэрбээр 10.7 тэрбумаар үнэлэгдэх орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй юм байна. Мөн 200 саяын машинтай бол 225 саяын үнэт эдлэлтэй гэж мэдүүлжээ. Түүнчлэн 100 саяын зээлтэй бол бусдаас гурав гаруй тэрбум төгрөгийн авлагатай гэжээ. 

Шадар сайд С.Амарсайхан өөрөө 1.8 тэрбум, гэр бүлийнхэн нь 73 сая төгрөгийн орлого олжээ
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.