| | USD/MNT 0₮

396 ширхэг чулуу 151 сая төгрөгийн үнэтэй

Сүхбаатарын талбай тойруулан энэ сарын 15-16-нд шилжих шөнө дөрвөлжин боржин чулуун хаалтыг Төрийн тусгай хамгаалалтын газраас байрлуулсан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас албан ёсны тайлбар өгчээ.

Чулуун хаалтын тухайд иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, элдэв гэмт халдлагаас сэргийлэх зорилгоор иргэд олноор цугладаг Сүхбаатарын талбайн баруун, зүүн, урд талаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлахын тулд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаас Төрийн тусгай хамгаалалтын газар хариуцаж хэрэгжүүлэх, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар холбогдох санхүүжилтийг нь хариуцан ажиллах үүрэг чиглэл өгч, шийдвэр гаргасны дагуу Монголын компани гүйцэтгэсэн байна. Энэ дагуу Сүхбаатар талбайн баруун, зүүн, урд талд байршуулах 296 ширхэг жижиг, 100 ширхэг том, нийтдээ 396 ширхэг чулуун хаалтын зардал болох 151 сая төгрөгийг нийслэлээс санхүүжүүлж, гүйцэтгэлийн ажлыг нь Төрийн тусгай хамгаалалтын газар хариуцан хэрэгжүүлсэн байна.

НЗДТГ-ын Хууль эрхзүйн хэлтсийн дарга А.Даваажаргалын мэдээлснээр нэг боржин чулуун хаалт 300 гаруй мянган тѳгрѳгийн ѳртѳгтэй гэнэ.

Сүхбаатарын талбай тойруулан энэ сарын 15-16-нд шилжих шөнө дөрвөлжин боржин чулуун хаалтыг Төрийн тусгай хамгаалалтын газраас байрлуулсан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас албан ёсны тайлбар өгчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.