| | USD/MNT 0₮
Нэмэгдсэн өртгийн албан татварын 2021 оны хоёрдугаар улирлын буцаан олголтыг энэ сарын 20-ны дотор олгохоор баталгаажуулж, олгохоор болсныг Татварын ерөнхий газрын Татвар хураалтын удирдлага арга зүйн газрын Орлогын хяналт, буцаан олголтын хэлтсийн дарга Д.Тунгалаг мэдээллээ.
Тэрбээр "Энэ оны нэгдүгээр улиралд нийт нэг сая 23 мянга 235 иргэнд 40.6 тэрбум төгрөг буцаан олгосон. Харин энэ удаагийн НӨАТ-ын буцаан олголтоор улсын хэмжээнд нэг сая 166 мянга 880 иргэнд 45.4 тэрбум төгрөгийн буцаан олголт олгохоор баталгаажаад байна. НӨАТ-ын буцаан олголтыг долдугаар сарын 20-ны дотор өгөхөөр хуульд заасан. Татварын ерөнхий газраас Төрийн сан руу шилжүүлэг хийхээр ажиллаж байна" гэлээ.
НӨАТ-ын буцаан олголт маргааш иргэдийн дансанд орно