| | USD/MNT 0₮

ЭЗЭНГҮЙ АЙЛЫН ХАШААНД ӨӨРИЙНХӨӨ АМИЙГ ЕГҮҮТГЭЖЭЭ

Төв аймгийн Эрдэнэ суманд айлын эзэнгүй хашаанаас үл таних эрэгтэй хүний цогцос олдсон байна. Тодруулбал, Төв аймагт байрлах “Цонжинболдог” гэх газарт айлын хашаан дахь дүнзэн торхонд 40 орчим насны эрэгтэй хүн өөрийгөө боомилсон байдалтай нас барсан байжээ.

Талийгаач дутуу баригдсан торхны дам нуруунаас цагаан өнгийн мяндсан утсаар хоолойгоо боомилсон байсан ба цагдаагийн шуурхай албаныхан хэргийн газарт ажиллаж, эд мөрийн баримтаар хурууны дардас бэхжүүлж, талийгаачийнх байж болзошгүй гар утас эд зүйлсийг хураан авчээ.

Энэхүү хэргийг Төв аймаг дахь цагдаагийн газарт шалгаж, амь хохирогчийн хэн болохыг тогтоохоор ажиллаж байна.

Төв аймгийн Эрдэнэ суманд айлын эзэнгүй хашаанаас үл таних эрэгтэй хүний цогцос олдсон байна. Тодруулбал, Төв аймагт байрлах “Цонжинболдог” гэх газарт айлын хашаан дахь дүнзэн торхонд 40 орчим насны эрэгтэй хүн өөрийгөө боомилсон байдалтай нас барсан байжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.