| | USD/MNT 0₮

НӨАТ:Гурван сая төгрөгийн таван азтан тодорч, 20 сая төгрөгийн азтан тодорсонгүй

НӨАТ-ын урамшууллын зургадугаар сарын ээлжит сугалааны тохирол өчигдөр орой боллоо. Өнгөрсөн сард нийт 50,557,246 баримт хэвлэгдсэнээс 32,038,077 баримт бүртгэгджээ.

Үндсэн сугалааны дугаарт 37368340 тоо таарсан ба сугалаагаар

  • 30 мянган төгрөгийн азтан-28.843
  • 100 мянган төгрөгийн азтан-2886
  • 500 мянган төгрөгийн азтан-279
  • 1,5 сая төгрөгийн азтан-24
  • 3 сая төгрөгийн азтан-5 тус тус тодорлоо.

Харин супер шагналын дугаарт 97991257  тоо таарсан ч 20 сая төгрөгийн азтан тодорсонгүй. Дашрамд дуулгахад, НӨАТ-ын энэ оны II улирлын буцаан олголтыг энэ сарын 20-ны дотор олгохоор болжээ. Сангийн сайдын тушаалаар I улирлынхыг оны 4 дүгээр сард, II улирлын буцаан олголтыг 7 дугаар сард, III улирлынхыг 10 дугаар сард,  IV улирлын буцаан олголтыг дараа оны 1 дүгээр сард олгодог болсон. 

Харин супер шагналын дугаарт 97991257 тоо таарсан ч 20 сая төгрөгийн азтан тодорсонгүй.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.