| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн талаарх саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Тэгвэл Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 11 цагаас хуралдаж, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.
Үүний дараа чуулганы нэгдсэн хуралдаан 15.00 цагаас эхэлж УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг эцэслэн батална. Мөн Эрүүгийн болон Зөрчлийн тухай зэрэг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм байна.