| | USD/MNT 0₮

Ч.Гантулгад хичнээн хүний амь хэрэгтэй юм бэ

Ойрын хэдэн өдөр шахмал түлшний асуудал иргэдийг айдаст автуулж байна. Сайжруулсан шахмал түлшинд хордож амиа алдсан байж болзошгүй иргэдийн тоо зургаад хүрэв. Эмнэлэгт хордлогын эсрэг эмчилгээ хийлгэж байгаа долоон иргэн байна. Тэдний нэг нь хүнд. Харин гадуур эмчийн хяналтад байгаа 100 гаруй иргэн эрүүл мэнд болоод сэтгэл санааны хохирол амссан.

Зургаан хүн угаарын хийнд хордож үхнэ гэдэг эмгэнэлтэй биз дээ. Асуудал байна, ард түмнээсээ албан ёсоор уучлалт гуйх сэтгэлгүй, зүрхгүй дарга нар ямар олон юм бэ.

Тэдний нэг нь Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга НИТХ-ын гишүүн Ч.Гантулга юм. Хэдэн хүн хордож үхвэл, цочроо авах дарга бэ.

Тэрбээр өчигдөр нэгэн ноцтой мэдээллийг амнаасаа унагав. Тодруулбал, 2014-2016 онуудад гэртээ угаартаж үхсэн хүмүүсийн тоог хэлэв. Нийслэл хотод жилд 13-17 хүн угаартаж нас бардаг байна. Харин өнөөдөр зургаан хүн нас бараад байгаа нь стандарт үзүүлэлтэд хараахан хүрээгүй үзүүлэлт гэнэ.

Түүний хэлснээр одоо долоон хүн нэмж угаартаж үхвэл стандарт тоонд хүрэх ёстой юм шиг.

Мөн түүнчлэн шахмал түлшинд буруу байхгүй “Бид нар шинэ ажил, шинэ технологи туршиж байгаа. Энэ ажлаа зогсоохгүй, цаашид үргэлжлүүлнэ” хэмээн нөгөө л түлшээ өмөөрсөн өдөр хоногууд өнгөрсөөр байна.

Хүний амь чухал уу, эсвэл сайжруулсан шахмал түлш нь та нарт хамаатай юу гэдгийг дарга нэр зүүсэн сэтэртэнгүүд анхаарахад илүүдэхгүй бизээ.

О.Гал

2014-2016 онуудад гэртээ угаартаж үхсэн хүмүүсийн тоог хэлэв. Нийслэл хотод жилд 13-17 хүн угаартаж нас бардаг байна. Харин өнөөдөр зургаан хүн нас бараад байгаа нь стандарт үзүүлэлтэд хараахан хүрээгүй үзүүлэлт гэв.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.