| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн тухай хууль хэлэлцэж байгаатай холбогдуулан МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдөр Төрийн ордонд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нартай уулзлаа.
Сонгуулийн тухай хуульд авлигын хэргээр ял эдэлж байсан хүнийг нэр дэвшүүлэхгүй байх заалт оруулахаар ярьж эхэлсэн нь МАХН-ын дарга Н.Энхбаярт таалагдахгүй байна. Уг нь тэрбээр ирэх 2020 оны сонгуульд нэр дэвших бэлтгэлээ базаагаад “Өрх бүрийг орон сууцжуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр орон нутаг, нийслэлийн дүүргүүдэд ажилласан байгаа юм. Гэвч түүнд нэр дэвших боломж олдохгүй болж байх шиг.
Тэрбээр “Ажлын хэсгийн гишүүн О.Баасанхүү гишүүн албан тушаалын болон авлигын асуудлаар сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх саналыг удаа дараа гаргасан юм билээ. Тухайн хүн авлигын хэрэгт холбогдсон байсан ч хэлмэгдсэн байсан ч тухайн хүний эрхийг зөрчиж болохгүй. Гэтэл Байнгын хороон дээр О.Баасанхүү, Т.Аюурсайхантай хамт оруулж, дэмжүүлсэн юм байна. Энэ бол Н.Энхбаярт зориулсан заалт. Насан туршид минь ингэж яллаж болохгүй. Сонгуулийн хуулиар намайг шинээр яллаж, нэр дэвших боломжийг минь хааж болохгүй. Үндсэн хуулийн заалтаа харсан ч тэр хүний эрхийг ингэж хохироож болохгүй. Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг 2008 онд шийдсэн байдаг. Энэ нь хүнийг сонгох, сонгогдох эрхийг нь хязгаарлаж болохгүй гэдэг дүгнэлт гаргасан юм билээ. Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн дарга бол ойлгож байна гэдгээ хэлсэн. Сонгуулийн хуулиар нэгнийхээ нэр дэвших эрхийг хязгаарлах заалт оруулж болохгүй гэж бодож байна” гэв.