| | USD/MNT 0₮
Засгийн газрын ээлжит хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээллээ. Тэрбээр "2019 оны наймдугаар сарын 14-нд Засгийн газрын 820 дугаар тогтоол гарч, ашигт малтмалын тусгай зөвшөөралд шалгалт хийж, дүнг танилцуулахыг үүрэг болгосон. Үүний дагуу 2019 оны наймдугаар сарын 30-наас эхлэн нийт 100 гаруй хүн ажиллалаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 2889 хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл байна. Үүнээс 1225 нь хайгуулын, 1664 ашиглалтын лиценц байна. Эндээс алтны 566, барилгын 329, нүүрсний 296, жоншны 186, төмрийн 77 ашиглалтын тусгай зөвшөөрөл байна.
Засгийн газраас гаргасан Ажлын хэсэг бүх лицензэд шалгалт хийж дууслаа. Нийтдээ 38 шалгуур үзүүлэлтээр шалгасан. Тухайлбал, ТЭЗҮ-г хийсэн эсэх, байгаль орчинд нөлөөлсөн үнэлгээ хийлгэсэн эсэх, ингэхдээ орон нутгийн иргэдийн саналыг тусгасан эсэх, усны дүгнэлт хийлгэсэн эсэх, оршин суугч иргэдийн саналыг авсан эсэх, АМНАТ болон тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн эсэх, нөхөн сэргээлт хийсэн эсэх зэрэг шалгуураар шалгалаа.
Шалгалтын үр дүнд лиценз бүрт нэгдсэн мэдээллийн сан үүсэх боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрлийн нэгдсэн мэдээллийн санг бий болгох ёстой гэж Засгийн газар үзлээ. Ингэснээр зөрчил гаргасан компаниудын лицензийг автоматаар цуцалдаг болно.
Хоёрдугаарт, түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг хүчингүй болгохыг УУХҮ-ийн сайдад үүрэг болголоо. Мөн бичил уурхайн олборлолтыг зохицуулсан 151-р тогтоолыг хүчингүй болох талаар хэлэлцсэн" гэв.
Түүнчлэн Засгийн газраас гаргасан хамгийн анхаарал татахуйц нэг шийдвэр нь хайгуулын зөвшөөрөл түр хугацаагаар олгохгүй байх шийдвэрт хүрчээ.