| | USD/MNT 0₮

ЭРДЭНЭТ ХҮНИЙ АМИАР НААДААД БАЙГАА “ЭКО АЛТАН ЗААМАР” КОМПАНИД ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЧАДДАГГҮЙ САЙДУУД

Энэ сарын 6-нд Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэр Баянголын ам гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Эко-Алтан Заамар” компанийн ажлын талбайд дахин осол гарч, компанийн ажилтан 26 настай иргэн техникт даруулж амь насаа алдсан билээ. Үүнээс өмнө энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдөр “Эко Алтан Заамар” компанийн буруутай үйлдлээс болж дөрвөн хүний алтан амь хохирсон байгаа.

Тэгвэл энэ компанийн цаашид үйл ажиллагаа явуулах эсэхийг хаана ямар газар бүр зогсоох вэ. Өнөөдөр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “МХЕГ-ын дүгнэлтээр үйл ажиллагааг зогсоох дүгнэлт гаргавал зогсоож болно. Мэргэжлийн хяналтын байгууллага хүний амь нас эрсэдсэн бол байцаагчийн албан дүгнэлтээ гаргах хэрэгтэй. Бид байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй бол цуцлах саналыг УУХҮЯ-нд явуулдаг. Байгаль орчны менежмент БОАЖЯ-нд, аюулгүй байдлын ажиллагааг МХЕГ хариуцдаг” гэв.

Гэтэл МХЕГ-аас аль өнгөрсөн хавар осол гаргасан уурхайн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргаж, ажлыг нь зогсоосон. Цаашид үйл ажиллагааг нь явуулахгүй байх шийдвэрийг холбогдох яамдууд болох УУХҮЯ, БОАЖЯ-нд дүгнэлтээ хүргүүлсэн. Тэднийхээс үйл ажиллагааг нь хаах, зогсоох, цаашид яах ийхийг шийднэ гэсэн юм.

Тэгвэл өнөөдрийг холбогдох салбарын яам нь задарсан “Эко алтан заамар” ХХК-нд хариуцлага тооцоогүй, эрх дархаараа далайлгасан компани эрдэнэт хүний амь насаар наадаад байна.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар өчигдөр хийсэн хэвлэлийн хурал дээрээ “Эко алтан заамар” компанид хатуу хариуцлага тооцно, үйл ажиллагааг нь зогсооно гэж ярьсан. Хариуцсан сайд нь ингэж ярьсаар л байх уу, цаана нь олон хүн амь амьдралаа золионд гаргасаар л байх ёстой юу.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “МХЕГ-ын дүгнэлтээр үйл ажиллагааг зогсоох дүгнэлт гаргавал зогсоож болно. Мэргэжлийн хяналтын байгууллага хүний амь нас эрсэдсэн бол байцаагчийн албан дүгнэлтээ гаргах хэрэгтэй. Бид байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй бол цуцлах саналыг УУХҮЯ-нд явуулдаг. Байгаль орчны менежмент БОАЖЯ-нд, аюулгүй байдлын ажиллагааг МХЕГ хариуцдаг” гэв.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.