| | USD/MNT 0₮

Ардын хувьсгалын 100 жилд зориулсан 10 ТЭРБУМ төгрөгийг цар тахлын эсрэг зарцуулна

Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах нэгдсэн арга хэмжээний зардалд 10 тэрбум төгрөг зарцуулахаар Соёлын яамны төсөвт суулгаад байсан юм.

Тэгвэл цар тахлын нөхцөл байдлаас үүдэн дээрх 10 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт, иргэдийн эрүүл мэндийг дэмжихэд зарцуулахаар болжээ. Төсвийн зориулалтыг өөрчлөхийн тулд Засгийн газар УИХ-д төсвийн тодотгол өргөн барих бөгөөд эрүүл мэндийн салбарт хичнээн төгрөг суулгахыг УИХ-аар эцэслэн батлах юм байна.

Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд бүтэн жилийн турш дараах арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн байжээ. Үүнд,

Ардын хувьсгалын түүхэнд холбогдох хөшөө дурсгалуудыг сэргээх,

Монгол Улс НҮБ-д элссэний ойг тэмдэглэх,

Орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 100 жил,

Орчин цагийн номын сан үүсч хөгжсөний 100 жил,

Бүх ард түмний урлагийн их наадам зохион байгуулах,

Хүүхдэд зориулсан цуврал уран бүтээл гаргах,

Спортын нэгдсэн наадам зохион байгуулах зэргээр олон салбарт бүтэн жилийн турш зарцуулахаар төлөвлөж байсан юм.

Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн Ардын хувьсгалын 100 жилд зориулсан 10 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт, иргэдийн эрүүл мэндийг дэмжихэд зарцуулахаар болжээ. Төсвийн зориулалтыг өөрчлөхийн тулд Засгийн газар УИХ-д төсвийн тодотгол өргөн барих бөгөөд эрүүл мэндийн салбарт хичнээн төгрөг суулгахыг УИХ-аар эцэслэн батлах юм байна.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.