| | USD/MNT 0₮

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханаас 110 сая тонн төмөр, хүдрийн нөөцтэй “БОЛД ТӨМӨР ЕРӨӨ ГОЛ”-ыг буцааж авья ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ

МОНГОЛЫН БАЯЛГИЙГ 1000 ВАГОНООР ХЯТАД РУУ ЗӨӨЖ БУЙ УИХ-ЫН ГИШҮҮН Б.ДЭЛГЭРСАЙХАН

Би оффшор дансаараа нэг тэрбум доллар оруулаад гаргасан гэж хэнэг ч үгүй хэлж байсан бэл бэнчинтэй эрхэм бол “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийг үүсгэн байгуулагч бөгөөд одоо “Дорнын говь” компаний захирал УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан. Швейцари улсад оффшорын асуудлаараа шалгагдаж, байгаа тухай мэдээлэл нэг хэсэг хэвлэлийн хуудаснаас тасраагүй.  

ХУУЛИА БАТАЛСАН Ч ОФФШОРЧИНД ХАРИУЦЛАГА ТООЦООГҮЙ МАНАЙ ТӨР

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай буюу оффшорын хуулийг  баталчихсан байгаа ч харамсалтай нь энэ хүнд хариуцлага тооцоогүй л байна.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы эзэмшлийн «Болд төмөр Ерөө гол» ХХК-ийн Монгол талын  эзэн гэх хоёр компани Сэлэнгэ аймгийн Ерөө суманд дархан эрхтэй, хуулиас гадуур үйл ажиллагаагаа явуулдаг.

Ингэхдээ «Болд төмөр Ерөө гол» ХХК  нь хуулийн хатууг мөнгөөр хааж, төмрийн хүдрийг татваргүйгээр Хятад руу урсгаж байгааг нутгийн иргэд эсэргүүцдэг ч эрхэм гишүүн тоож байсан удаагүй.

БАЯНГОЛЫН ОРДЫН ХҮДРИЙН ЗӨӨСӨӨР Л БИД ХАРСААР Л

Эрхэм гишүүний «Болд төмөр Ерөө гол» ХХК-ийн олборлолт явуулж буй Баянголын орд 110 сая төмрийн хүдрийн нөөцтэй. Энэ ч утгаараа стратегийн ач холбогдол бүхий ордуудын тоонд оруулах боломжтой манай улсын томоохон ордуудын нэг юм.

Харин нэг хүний гарт стратегийн орд орж, хамтрагч Хятадууд н баяжиж байгааг хэлдэг бичдэг ч хариуцлага, хяналт шалгалт энэ хүний эл үйлдлийг оффшорын асуудал шиг нь тойрсоор  иржээ. Түүний эзэмшлийн уурхайд ажилдаг Монгол ажилчид хүнд нөхцөлд өдөр шөнөгүй ажилладаг төдийгүй өдөрт 3-5 хүн ослоор нас бардаг ч нуугаад өнгөрсөөр олон жилийн нүүрийг үзжээ.

МОНГОЛОО ЗАРЖ ХЯТАД ХӨРШИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖСЭЭР

УИХ-ын гишүүн маань Төрд гарч иргэдийн амьдрах орчинг сайжруулж, улсаа хөгжүүлнэ гэж  сонгогдчихоод Хятадын үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийх замаар өөрөө идэж барахааргүй их хөрөнгө цуглуулсан.

Хятад руу түүхий эд хурдан зөөх бусармаг үйлдлээ хурдасгахын тулд Сэлэнгэ аймгийн дундуур өөрийн нэртэй төмөр замыг бариулж, тэр замаар нь Монголын баялгийг урд хөрш рүү өдөр шөнөгүй зөөсөөр байна.

Төмрийн хүдрийг урагшаа түүний 1000 ачааны вагоноор зөөж эхэлснээс хойш улам хөрөнгөжиж хятад түнш нь энэ урсгалыг угтан Эрээнд ган хайлуулах үйлдвэр хүртэл барьсан гэдэг юм билээ.

Б.ДЭЛГЭРСАЙХАН ОРОН СУУЦНЫ ҮНИЙГ ХӨӨРӨГДҮҮЛСЭН

Энэ хүний дураар туйлалтад ядарсан иргэд хамгийн түрүүн шууд өртсөөр. Тэнгэрт тулсан барилгын арматурын үнээс болж, барилгын компаниуд иргэддээ санаанд багтамгүй тоо хэлж, хоолны мөнгө, короновирусын эмээ ч авч хүрэхгүй ард иргэд, шинэ гэр бүл болоод голомтоо бадраах чин хүсэлтэй залуус байр авахыг мөрөөдсөн ч ямар боломжгүй болгожээ.

Уг нь эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг бол дотоодын хэрэглээг бүрэн хангахын тулд төмрийн хүдрээс ган туйван үйлдвэрлэх боломжтой газруудын хөрөнгө оруулалтын асуудлыг төр засаг нь шйидвэрлэхэд л болчих нь тэр.

МАНАЙ УЛС АРМАТУРЫН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ

Уг нь судалгаагаар манай улс төмрийн хүдрийн 1752.7 сая.тн нөөцтэй гэж тогтоогдсон бөгөөд манайх жилд 1.8 сая.тн төмрийн хүдэр экспортолдог бөгөөд дотоодод арматур үйлдвэрлэх хангалттай нөөц бий гэж гэж үздэг.

Мөн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.7.13-д “Барилгын үйлдвэрлэлд хэрэглэгдэх цемент, арматур, хавтгай шил зэрэг үндсэн нэр, төрлийн материалыг эх орны эрдэс, түүхий эдээр дотооддоо үйлдвэрлэх замаар импортыг бууруулах бодлогыг хэрэгжүүлнэ” хэмээн заасан. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 70 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого” Барилга, хот байгуулалтын сайдын мөн оны 67 дугаар тушаалаар баталсан “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 5.1-д “Барилгын материалын үйлдвэрлэлийн жилийн дундаж өсөлтийг нэмэгдүүлж, үндсэн нэр, төрлийн материалаар дотоодын хэрэгцээг хангах” гэсэн зорилтуудыг тавин ажиллаж байна. Харин энэ зорилтууд хэрэгжихэд Төрийн хуулиас том толгойтой УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан саад болсоор байна.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы "Болд төмөр Ерөө гол" ХХК манай улсын хууль, эрх зүйг ашиглан хөнгөхөн тоглолт хийчихээд төмрийн хүдрийг татваргүй шахам Хятад руу урсгаж байгаа компани. «Болд төмөр Ерөө гол» ХХК-ийн олборлолт явуулж буй Баянголын орд 110 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй. Энэ ч утгаараа стратегийн ач холбогдол бүхий ордуудын тоонд оруулах боломжтой манай улсын томоохон ордуудын нэг гэдэг. Харин нэг хүний гарт стратегийн орд орж, хамтрагч Хятадууд нь баяжиж байгааг хэлдэг бичдэг ч хариуцлага, хяналт шалгалт энэ хүнийг тойрдог. Төмрийн хүдрийг урагшаа түүний 1000 ачааны вагоноор зөөж эхэлснээс хойш улам хөрөнгөжиж Хятад түнш нь энэ урсгалыг угтан Эрээнд ган хайлуулах үйлдвэр хүртэл барьсан гэдэг юм билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (57)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.