| | USD/MNT 0₮

БНСУ-ын Элчин сайдын яамнаас АНХААРУУЛЖ байна

БНСУ-д зорчих визний материал шалгах үйл ажиллагаанд саад учруулсан үйлдэлд захиргааны арга хэмжээг энэ сарын 02-ноос хэрэгжүүлж эхлээд байна. 

Тодруулбал, Солонгос улсын хилийн чанад дахь бүх дипломат байгууллагын харьяа ажилтанд (захиргааны ажилтан хамаарна) шууд болон шууд бусаар мөн хүч хэрэглэх, зохисгүй үг хэлээр доромжлох зэрэг визний материал шалгах үйл явцад хүндрэл учруулсан тохиолдолд арга хэмжээ авах гэнэ.

Уригч тал хүч хэрэглэх, зохисгүй үг хэлээр доромжлох зэрэг ч мөн адил виз мэдүүлэгчийн визний материал шалгах үйл явц болон үр дүнд нөлөөлж болно. Энэ тохиолдолд:

  • Зүй бус үг, хүчирхийлэл, дарамтлах, сүрдүүлэх зэрэг хүч хэрэглэсэн үйлдэл гаргасан тохиолдолд виз татгалзах болон виз мэдүүлэх эрхийг хязгаарлана. (1-3 жил хүртэлх)
  • Худал мэдүүлэг өгөх, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн тохиолдолд виз татгалзах болон виз мэдүүлэх эрхийг хязгаарлана. (6 сараас 3 жил хүртэлх)
БНСУ-д зорчих визний материал шалгах үйл ажиллагаанд саад учруулсан үйлдэлд захиргааны арга хэмжээг энэ сарын 02-ноос хэрэгжүүлж эхлээд байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.