| | USD/MNT 0₮

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрыг заалаар үйлчлэх болон амралт, жуулчны баазын үйл ажиллагааг хязгаарласан хугацааг 10 хоногоор сунгалаа

Ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, цайны газар, буфетийн үйл ажиллагааг 2021 оны зургаадугаар сарын 17-ноос эхлэн долоо хоногийн хугацаанд заалаар үйлчлэхийг нь хориглож, амралт жуулчны газрын үйл ажиллагааг хязгаарлаад байсан юм.

Тэгвэл УОК-ын өчигдрийн хуралдаанаар хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрыг заалаар үйлчлэхийг хориглосон болон амралт, жуулчны баазын үйл ажиллагааг хязгаарласан хугацааг тус тус 10 хоногоор сунгалаа.

Мөн үйл ажиллагааг нь нээсэн худалдаа, үйлчилгээний салбаруудын цагийн хуваарьт хязгаарлалт, зохицуулалт хийж халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч, хяналтыг чангаруулна.

Худалдаа, үйлчилгээний салбарууд хууль, журамд заасан шаардлага, халдвар хамгааллын дэглэм мөрдөж байгаа эсэхэд тогтмол хяналт тавих, зөрчсөн аж ахуйн нэгж байгууллагууд хуульд заасан арга хэмжээ авч, халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад даалгалаа.

УОК-ын өчигдрийн хуралдаанаар хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрыг заалаар үйлчлэхийг хориглосон болон амралт, жуулчны баазын үйл ажиллагааг хязгаарласан хугацааг тус тус 10 хоногоор сунгалаа.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.