| | USD/MNT 0₮
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт 9 давхар орон сууцны байрны дээврээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага энэ сарын 17-ны өдрийн 07:48 цагт хүлээн авчээ. Уг дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 9 км зам туулан 08:10 цагт очиход тус байрны оршин суугч иргэн 27 настай Б согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 9 давхар байрны дээврээс үсрэх гэж байсан аж. Түүнийг эсэн мэнд буулган тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт 9 давхар орон сууцны байрны дээврээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага энэ сарын 17-ны өдрийн 07:48 цагт хүлээн авчээ.