| | USD/MNT 0₮
Хар тамхи хэрэглээд үйлдэл дээрээ баригдсан дуучин Б.Амархүүд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхээс өчигдөр мөрдөн байцаалтад буцааж, таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж батлан даалтад гаргасан нь нийгэмд нэлээд шүүмжлэл дагууллаа.
Учир нь анхан шатны шүүхээс хоёр жилийн хорих ял авсан тэрбээр хоригдож байгаад ийнхүү батлан даалтад гарав. Уг нь хэт хөнгөгдсөн ялыг нь нэмэх ёстой байтал ийнхүү суллаж байгаа нь шүүхийнхний байгаа байдал дүр зургийг харуулах шиг боллоо.
Тэгвэл Б.Амархүүг сулласан шийдвэрийн магадлалын үндэслэлээ шүүхийнхэн дараах байдлаар тайлбарлаж байна.
Б.Амархүүд холбогдох эрүүгийн хэргийг хуульд заасан хугацаанд хянаж үзэхэд:
-Тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нь дутуу хийгдсэн
-Хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоогоогүй
-Нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, шалгаагүй
-Хэрэгт авагдсан зарим нэг баримтуудад гарын үсэг зурагдаагүй, бичилт дутуу зэрэг үндэслэлүүд тогтоогдсон байна. Эдгээр үндэслэлүүдтэй уялдаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Б.Амархүүд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцааж нэмэлт ажиллагаа хийлгүүлэх хугацаанд түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэсэн болно.
Харин Б.Амархүүг гэм буруутай эсэх талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй юм байна.