| | USD/MNT 0₮
"Мотив" хамтлагийн ахлагч Жижгээ буюу Г.Эрдэнэбаяр 2019 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдаж, саатуулагдсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Түүний цагдан хориог сунгах эсэхийг өчигдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Тэгвэл цагдан хорих эсэхийг шийдвэрлэх шүүхийн үеэр Г.Эрдэнэбаяр гавтайгаа оргосон байна. Түүнийг орон даяар эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулж, Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид дайчлан баривчилжээ.
Түүнийг мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг бусдад зарж борлуулахыг завдсан буюу биедээ хадгалсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт татан шалгаж байсан бол давхар шүүхээс оргон зайлахыг завдсан гэх зүйл анги нэмэгдэх юм байна.
Шүүхээс гавтайгаа оргосон Мотив хамтлагийн Жижгээг дайчлан баривчилжээ