| | USD/MNT 0₮

АЙЛУУДЫГ ХОХИРООСОН ГЭХ “БАЯРС” КОМПАНИ З.БАЯНСЭЛЭНГЭД ОГТ ХАМААГҮЙ

Өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийн төрсөн хоёр дүүгийн “Баярс” гэх компани дахин төлөвлөлт нэрийдлээр айлуудыг хохироосон гэх мэдээллийг гаргасан билээ.

Тэгвэл энэ мэдээлэл худлаа болохыг З.Баянсэлэнгэ өөрөө мэдээлэл хийж үгүйсгэлээ.

Тэрбээр “Баярс” гэдэг компанийн эздийг миний дүү, дүү нар нь дахин төлөвлөлт нэрийдлээр айлуудыг хохироожээ гэх ор үндэслэлгүй мэдээлэл гаргаж тавьсанд гомдолтой байна. Үнэнийг хэлэхэд надад төрсөн дүү байхгүй. Нэг ч компанитай ах, эгч дүү гэж байхгүй. Намайг буруутгах гэж янз бүрийн мэдээлэл гаргаад байна гэв.

Дашрамд дуулгахад, З.Баянсэлэнгийн хувьд 48 хоног цагдан хоригдож байгаад өнгөрсөн даваа гарагт суллагдсан бөгөөд түүнд холбогдох хэрэг Сонгинохайрхан дүүрэгт нөгөөдөр болно.

 

"Баярс" гэх компанийн эзэд гэх хүмүүс З.Баянсэлэнгийн төрсөн дүү нар биш ажээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.