| | USD/MNT 0₮

Хар тамхи хэрэглэсэн Мотив хамтлагийн Жижгээг үргэлжлүүлэн ХОРИНО

Мотив хамтлагийн ахлагч Жижгээ буюу Г.Эрдэнэбаяр хар тамхины хэрэгт холбогджээ. Тодруулбал, тэрбээр 2019 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдаж, саатуулагдсан байна. Түүний цагдан хориог сунгах эсэхийг өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцлээ. Улмаар шүүхээс түүнийг үргэлжлүүлэн хорьж, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Түүний энэхүү үйлдэл нь анхны удаагийнх биш бөгөөд 2018 оны нэгдүгээр сард мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх "мөс" хэмээн бодисыг хэрэглэсэн, хадгалсан нь тогтоогдож, зургаан сарын хорих ял эдэлж байсан удаатай. 

Мотив хамтлагийн ахлагч Жижгээ буюу Г.Эрдэнэбаяр хар тамхины хэрэгт холбогджээ. Тодруулбал, тэрбээр 2019 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдаж, саатуулагдсан байна. Түүний цагдан хориог сунгах эсэхийг өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцлээ. Улмаар шүүхээс түүнийг үргэлжлүүлэн хорьж, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.