| | USD/MNT 0₮

ТӨВ ТАЛБАЙ ДЭЭР БАЙРЛУУЛСАН 34 ШИРХЭГ ЧУЛУУНЫ НЭГ ШИРХЭГ НЬ 3 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ

Энэ сарын 15-16-нд шилжих шөнө Төв талбайн баруун, зүүн хоёр хэсэгт дөрвөлжин хэлбэртэй, боржин чулуунуудыг байршуулсан байгаа нь олон нийтийн анхаарлыг татаж шүүмжлэл дагуулаад буй.

Тэгвэл өнөөдөр Төв талбай дээр Төрийн тусгай хамгаалалттай газрын дарга н.Алтаншагай, Нийслэлийн захирагч С.Амарсайхан нар уулзаж, хэвлэлд дараах боржин чулууг ямар шалтгаанаар тавьсан гэх асуудалд тайлбар өгчээ.

Төрийн тусгай хамгаалалтын албаны дарга Алтаншагайгийн ярьснаар “Жилийн өмнөөс хийж бэлтгэсэн төсөл ажил боллоо. Эдгээр чулууг байршуулахад нийтдээ 100 гаруй сая төгрөг зарцуулсан. Нийт 34 ширхэг чулуу байршуулсан. Дэлхийн олон орнууд Төрийн ордныхоо ойролцоо дөрвөлжин чулуу байршуулдаг. Нөгөө талаар Төв талбай дээр олон нийтийн арга хэмжээ ихээр зохион байгуулагддаг. Иймээс аюулгүй байдлыг хангах үүднээс эдгээр боржин чулуунуудыг байршуулсан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож талбай руу нэвтэрсэн зэрэг хэрэг тохиолдож байсан. Үүнийг хийхдээ олон улсын стандартыг барьсан бөгөөд, цэвэр монгол чулуу ашиглаж бүтээсэн. Том нь 300 гаруй килограммын масстай” гэв.

Энэ ажилд 100 гаруй сая төгрөг зарцуулсан гэхээр 34 ширхэг чулууны үнэ тус бүртээ 3 сая төгрөг болж байна. Төрийн тусгай хамгаалалтын газрын хүсэлтээр НИТХ-ын даргын багцаас төсвийг нь гаргаж санхүүжүүлсэн байна. 

Эдгээр чулуунуудын загвар дизайныг гаргахад Нийслэлээс төсөв хөрөнгийг нь гаргасан ч загвар дизайн нь муу, оршуулгын чулуу шиг харагдаж байна гэсэн шүүмжлэлийг дагуулж эхэлжээ.

 

 

Энэ ажилд 100 гаруй сая төгрөг зарцуулсан гэхээр 34 ширхэг чулууны үнэ тус бүртээ 3 сая төгрөг болж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (15)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.