| | USD/MNT 0₮
Олны танил болоод “од” нэртэй дуучид, жүжигчид хар тамхины хэргээр хууль шүүхийн байгууллагад шалгагддаг ч ял завшиж суллагдаад байна. Тухайлбал, хар тамхи хэрэглэж байгаад машиндаа буюу үйлдэл дээрээ баригдсан дуучин Б.Амархүүд анхан шатны шүүхээс хоёр жилийн хорих ял оноож, хорьж байгаа. Гэтэл тэрбээр өөрт оноосон ялаа хүлээн зөвшөөрөхгүй өмгөөлөгчөөрөө дамжуулан давж заалдахаа мэдэгдсэн байдаг.
Тэгвэл түүнд холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болоод хэргийг прокурорт буцааж, суллах шийдвэрийг шүүхээс гаргалаа. Уг шийдвэр олон нийтэд таалагдсангүй. Олны танил хүн гэхээрээ ял эдлэхгүй суллагдаж болно гэдгийг нийгэмд харуулсан үйлдэл, шийдвэр боллоо хэмээн шүүмжилж байна. Бусдад буруу үлгэр дууриалал болж буй.
Тэгвэл залуу жүжигчин Б.Энхтүвшин хар тамхи хэрэглэж байгаад цагдаа нарт баригдсан байдаг.
Тодруулбал, өнгөрсөн аравдугаар сарын 21-ний өдөр жүжигчин Б.Энхтүвшинг Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид баривчилсан. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхад нь нэр бүхий хоёр этгээдийн хамтаар саатуулсан бөгөөд түүний биеэс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцид багтсан метамфетамины агууламж бүхий мөс гэх нэршилтэй бодис хураан авсан байдаг.
Улмаар өнгөрсөн хугацаанд шалгалтын ажиллагаа явуулж, түүний биеэс авсан биологийн шинжилгээгээр хар тамхи хэрэглэсэн болох нь илэрсэн боловч энэ төрлийн бодис худалдсан, авч явсан, тээвэрлэсэн үндэслэл тогтоогдоогүй тул Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэх арга хэмжээ авсан талаар эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, Б.Энхтүвшинг Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мансуурсан гэж үзэн, нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу зуун мянган төгрөгөөр торгоод өнгөрсөн байна.
Энэ мэтчилэн хар тамхи хэрэглэсэн залуусын толгойг хууль хяналтынхан илээд зүгээр өнгөрөөгөөд байж боломгүй юм. Хар тамхи хэрэглэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, бусдад зарсан хэнбугай ч эрүүгийн хуулиар хатуу шийтгүүлдэг байж, зах хязгаараа алдсан, залуус нь живсэн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэхгүй, гарахгүй байх боломжтой юм. Хамгийн гол нь хуулийн хатуу хариуцлага хэрэгтэй байна.
Б.Энхтүвшинг Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мансуурсан гэж үзэн, нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу зуун мянган төгрөгөөр торгоод өнгөрсөн байна.