| | USD/MNT 0₮

Сүүлийн 3 хоногт халдварын тоо, тохиолдол ОГЦОМ нэмэгдсэн байна

Нийслэл болон орон нутагт халдварын тохиолдол огцом нэмэгдсээр байна. Хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо 1000-аас дээш гарч, нас баралтын тоо буурахгүй байна. Тухайлбал, лхагва гарагт 1300 гаруй тохиолдол бүртгэгдсэн бол пүрэв гарагт 1400 гарсан. Харин өнгөрсөн хоногт 1600 гаруй тохиолдол бүртгэгдэж найман хүн нас барлаа. Засгийн газар болон Эрүүл мэндийн яамнаас энэ зургадугаар сарын 15-наас эхэлж халдварын тохиолдол буурна гэж яриад байгаа. Гэвч энэ байдлаараа бол буурах шинж алга. Хүүхдүүд олноор өвчилж байна. Таван хүн тутмын нэг нь хүүхэд байгаа юм. Аймгуудад эрсдэл өндөр байж, зарим аймгууд Онцгой комиссоо хуралдуулж, шат дараатай арга хэмжээ авахаар болжээ. Тодруулбал, Баянхонгор, Завхан аймгуудын Шуурхай штаб өнөөдөр хуралдана.

Ер нь хавьтал болсон хүн бүр хөнгөн, хүнд, нэн хүнд хэлбэрээр өвчилж байгаа юм. Өнөөдрийн байдлаар өвчилсөн хүний тоо нийтдээ 70 мянга хол гарсан бол эдгэрсэн хүний тоо 56 мянга гаруй байна. Харин коронавирусийн халдвараар Монгол Улс 342 хүнээ үүрд алдлаа. Энэ бол эмгэнэл. Сүүлдээ хүүхэд болон жирэмсэн эхчүүд эндэж эхэллээ. Аймшигтай байна. Энэ бол цартахал гэдгийг ард иргэд ойлгох хэрэгтэй. Олныг хамарсан амралт, зугаалга, одон медалийн найр наадмаас үүдсэн халдварын тархалт түймэр шиг дэгдэж байна. Тиймээс хүн бүр хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ маш сайн сахиж, хайртай хүмүүс болон гэр бүлийнхээ төлөө эрүүл бас хариуцлагатай байхыг зөвлөе. 

Нийслэл болон орон нутагт халдварын тохиолдол огцом нэмэгдсээр байна. Хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо 1000-аас дээш гарч, нас баралтын тоо буурахгүй байна. Тухайлбал, лхагва гарагт 1300 гаруй тохиолдол бүртгэгдсэн бол пүрэв гарагт 1400 гарсан. Харин өнгөрсөн хоногт 1600 гаруй тохиолдол бүртгэгдэж найман хүн нас барлаа.
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.