| | USD/MNT 0₮

ЭХЭМҮТ-д хоёр сартай хүүхэд коронавирусийн халдвараар эмчлүүлж байна

Хүүхдүүд халдварт өртөх тохиолдол нэмэгдсээр байна. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд нярай болон өсвөр насны хүүхдүүд коронавируст өртөж эмчилгээ хийлгэж байна. Хүүхдүүдэд шинж тэмдэг илрэхгүйгээр өвдөж байгаа ч зарим нэн хүнд хэлбэрээр өвчилж байгаа юм. Тухайлбал, найман настай охины халдварын онош батлагдаж хоёр хоногийн дараа нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Тэгвэл тус төвд хоёр сартай хүүхэд халдвар авсан эмчлүүлж байна. Хүүхдийн ээж аавыг оруулахгүй байгаа бөгөөд асрагч сувилагч нар асарч байгаа юм байна. 

Гадуур өвчлөл их байгаа тул бага насны хүүхэддээ тавих анхаарлаа сайжруулж халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг ЭХЭМҮТ-өөс анхааруулж байна. 

Хоёр сартай хүүхэд коронавирусийн халдвар аван эмчлүүлж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.