| | USD/MNT 0₮

"Насны хишиг"-ийг энэ сарын 18-наас эхэлж олгоно

Улсын хэмжээнд "Насны хишиг" мөнгөн тусламжийг ахмадуудад улсын баяр наадам болон сар шинийн баяраар, жилд хоёр удаа олгодог. Энэ жил 65 нас хүрч буй, тэр дундаа 7 дугаар сарын 15-наас өмнө төрсөн ахмадууд "Насны хишиг" мөнгөн тусламжийн үйлчилгээ авах эрхтэй болж буй. Тэгвэл энэ сарын 18-наас эхэлж насны хишгийг олгоно гэдгийг эх сурвалж хэллээ. Энэ жил 143.522 ахмадад 11.8 тэрбум олгох тооцоо гарчээ.

Насны хишиг авах ахмадууд энэ сарын 30-ны дотор материалаа бүртгүүлж уг үйлчилгээг авахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ. Ингэхдээ И-халамж цахим системд холбогдох болон харьяа аймаг, дүүргийнхээ Халамжийн хэлтэст биечлэн өргөдөл гаргаснаар тус үйлчилгээнд хамрагдах юм. 

Энэ жил 65 нас хүрч буй ахмадууд заасан хугацаанд амжиж бүртгүүлэхийг сануулж, хугацаандаа бүртгүүлээгүй иргэд энэ онд уг халамжийг авах боломжгүйг мөн анхааруулж байна. 

Манай улс 2017 оноос эхлэн Ахмад настны тухай хуулийн дагуу 65, түүнээс дээш насны иргэдэд "Насны хишиг" мөнгөн тусламж үзүүлж байгаа юм. Улсын хэмжээнд жил бүр 140 мянган ахмад настайн "Насны хишиг" үйлчилгээг авдаг байна. 

Тэгвэл энэ сарын 18-наас эхэлж насны хишгийг олгоно гэдгийг эх сурвалж хэллээ. Энэ жил 143.522 ахмадад 11.8 тэрбум олгох тооцоо гарчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.