| | USD/MNT 0₮

О.Цогтгэрэл:АН үндсээрээ шинэчлэгдэж байж ардчиллаа аварна

Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр "Тоглоомын сөрөг хүчнээс захиалгат нэр дэвшигч өрсөлдсөн болж төрийн эсрэг бусад нам өрсөлддөг хэлбэр төдий сонгууль Монголд бий боллоо. Мөн уул уурхай дагасан их мөнгөнд суурилсан халамж ардчилалд аюул учруулж байна. АН үндсээрээ шинэчлэгдэж байж ардчиллаа аварна.

Гишүүдийн олонхи хаанаа байна, тэр нь жинхэнэ Ардчилсан нам юм гэдгийг сонгуулийн дүн харууллаа. Бид хууль бус явдлыг хүлээн зөвшөөрч дэмжээгүй ч эсрэг ажилласангүй, эрх баригчдыг дагасангүй, цагаан сонголтод ч уриалаагүй. Одоо учир зүйгээ олж намаа шинэчилье" гэлээ. 

О.Цогтгэрэл:АН үндсээрээ шинэчлэгдэж байж ардчиллаа аварна
Улс төр

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.