Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны даргаар Т.Аюурсайхан сонгогджээ
Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Д.Ганболдыг МАН-ын Хяналтын хорооны хурлаар ажлаас нь чөлөөлсөн. Удирдлагагүй болсон дүүргийн МАН-ын хороо өнгөрөгч амралтын өдрүүдээр хуралдаж, шинэ удирдлагаа сонгожээ. Даргын албан тушаалд Т.Аюурсайхан гишүүн томилогдож, хорооны дэд даргаар Л.Ариунтуяа улиран сонгогдсон байна.
Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны гишүүдийг танилцуулахад:
- Даргаар МАН-н УЗ-н гишүүн, УИХ-н гишүүн, АБГББХ-ны дарга Т.Аюурсайхан,
- М.Оюунчимэг МАН-н УЗ-н гишүүн, УИХ-н гишүүн,
- Н.Батсүмбэрэл НИТХ-ын тѳлѳѳлѳгч, МАН-н УТБГ-ын дарга
- М.Эрдэнэтуяа НИТХ-н тѳлѳѳлѳгч, дүүргийн НАМЭХ-ны дарга
- Ж.Эрдэнэбат НИТХ-ын тѳлѳѳлѳгч, дүүргийн Засаг дарга
- Л.Ариунтуяа Дүүргийн ИТХ-ын тѳлѳѳлѳгч, намын дэд дарга
- С.Амарбаясгалан Дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч, бүлгийн дарга
- Х.Алтаншагай Нийслэлийн МАН-ын тэргүүлэгч, дүүргийн ИТХ-ын тѳлѳѳлѳгч
- Б.Мѳнхбат Дүүргийн ИТХ-ын тѳлѳѳлѳгч, Үүрийн дарга
- Ч.Болормаа Дүүргийн ИТХ-ын тѳлѳѳлѳгч, хорооны Засаг дарга
- н.Содномдорж УИХ-ын гишүүн асан
Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны даргаар Т.Аюурсайхан сонгогджээ