| | USD/MNT 0₮

Улаанбаатар усанд автаж, хот төлөвлөлтийн үнэн төрхийг илчиллээ

Хоёр өдөр орсон борооны улмаас Улаанбаатар усанд автаж, зарим газар тогтоол усанд бараг живж байна. Нам дор байдаг гүүрнүүд усанд автаж хальсан байдалтай байгаа энэхүү зураг хот төлөвлөлтийн үнэн төрх ямар байгааг илчилж байна. Өнөөдрийн байдлаар БЗД-ийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр усанд автсан байгаа бол Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц бүхэлдээ усанд автаж, машин гарах ямар ч нөхцөл боломжгүй болсон байна. Борооны ус зайлуулах суваг шуудуугаа буруу төлөвлөж, голын урсгалын голдрилыг хааснаар иймэрхүү нөхцөл байдал үүсээд байгааг иргэд болон мэргэжилтнүүд хэлж байна. 

Улаанбаатар усанд автаж, хот төлөвлөлтийн үнэн төрхийг илчиллээ
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.