| | USD/MNT 0₮

БЗД-ийн 26 дугаар хороонд байрлах орон сууц болон машин зам, явган хүний зам бүхэлдээ усанд автжээ

Нийслэлд орсон борооны улмаас БЗД-ийн 26-р хорооны нутаг дэвсгэрт их хэмжээний тогтоол ус бий орон сууцнуудын граж усаар дүүрчээ. Үүний улмаас тус дүүргийн оршин суугчид явахад мөн машин зорчиход хүндрэлтэй болсон байна. Борооны усыг зайлуулахын тулд шинэ гүүрний доод замыг сэтэлсний улмаас ийнхүү их хэмжээний ус тогтоод байна гэдгийг орон суугчид хэлж байна. Тодруулбал, Сэлбэ гол үерлэснээс болж Олимпийн гудамж, Саруул хотхон, Хоме плазагийн хажуу тал бүхэлдээ усанд автсан байдалтай байна. Өчигдөр онцгой байдлын алба хаагчид ирж ажилласан бол өнөөдөр ч мөн ус зайлуулж, явган болон автомашины замыг чөлөөтэй болгохоор ажиллаж байна. Тэндэхийн оршин суугчдын ярьж буйгаар "Дөрвөн жилийн өмнөөс энд ингэж ус тогтдог байсан. Шинэ гүүр барьж эхэлснээс хойш хойноосоо ус урсаж дүүрдэг болсон. Хот төлөвлөлт гэж алга. Энд байгаа хэдэн хорооллын оршин суугчдын эрх ашгийг хохироож байна. Гражид тавьсан машинуудаа ч авч чадахгүй нөхцөл байдалтай байна. Усаар дүүрсэн газар руу орох арга алга" гэв. 

Нийслэлд орсон борооны улмаас БЗД-ийн 26-р хорооны нутаг дэвсгэрт их хэмжээний тогтоол ус бий орон сууцнуудын граж усаар дүүрчээ. Үүний улмаас тус дүүргийн оршин суугчид явахад мөн машин зорчиход хүндрэлтэй болсон байна. Борооны усыг зайлуулахын тулд шинэ гүүрний доод замыг сэтэлсний улмаас ийнхүү их хэмжээний ус тогтоод байна гэдгийг орон суугчид хэлж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.