| | USD/MNT 0₮

Б.БАТ-АМГАЛАН:ХҮҮХЭД УДААН ХУГАЦААГААР ХАНИАЛГАЖ, ДААРЧ ХӨРЧ ЯВСНААС БОЛЖ ХАТГАЛГАА ТУСЧ ХҮНДРЭЭД БАЙНА

Хүйтний улиралд томуу, томуу төст өвчний дэгдэлт их байна. Дүүргийн эмнэлгүүд болон ЭХЭМҮТ-ийн ачаалал нэмэгдэж, зарим дүүрэгт нэмэлтээр ор гаргаж ханиад нь хүндэрч хатгалгаа туссан хүүхдүүдээ цаг алдалгүй яаралтайгаар авч хэвтэн эмчлүүлж байна.

ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасаг гэхэд өчигдрийн байдлаар ачаалал ихтэй байв.

Ингээд тус төвийн Хүүхдийн эмнэлэг, Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Бат-Амгалантай уулзаж ярилцсан юм.

Тэрбээр “Манай төвийн яаралтай тусламжийн тасгаар ажлын өдрүүдэд 350-400 амралтын өдрүүдэд 400-450 хүүхэд үйлчлүүлсэн байна. Эдгээр үйлчлүүлсэн хүүхдүүдийн ихэнх нь амьсгалын замын халдварт өвчнөөр өвчилсөн. Хүүхдүүд өндөр халуурах, амьсгаадах, таталт өгсөн байдалтай ирж байна. Вирусийн халдвараар хүүхэд өвчлөнгүүт өндөр халуурч байна. Үүнээсээ болж ханиалгах, хатгалгаа болох, хоолой нь идээлэх зэрэг шинж тэмдэг илэрч байна. Ханиад нь удах юм бол хатгалгаа болж хүндэрдэг.

Хүүхэд ханиад хүрсэн бол гэрийн нөхцөлд халуун бүлээн шингэн сайн уулгах, ногоогоор баяжуулсан хоол хүнс хэрэглүүлэх, гэртээ байнга цэвэр чийгтэй цэвэрлэгээ хийх, анхан шатны хоргүй эмчилгээ хийх ёстой.

Хүүхдийн дархлаа гэдэг зүйл их онцлогтой. Эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрдөг. Гэвч манайханд хүүхдийнхээ дархлааг дэмжиж байна гээд олон нэр төрлийн аминдэм уулгаад байдаг. Хүүхэд дархлаа сайтай бол аминдэм уулгах шаардлагагүй. Харин шаардлагатай тохиолдолд уулгаж болно. Хүүхэд болгоны онцлогоос болж уулгах эмийг нь эцэг эхчүүд сонгох ёстой. Жишээлбэл, мяраалаг хүүхдүүдэд ампициллинийг сиропон хэлбэрээр өгч болдоггүй юм. Тэгэхээр эмчийн заавар зөвлөгөөгөөр эм хэрэглэх нь зөв юм шүү.

Түүнээс гадна танай хүүхэд нэг өвчнөөр жилдээ 7-8 удаа өвчлөөд байвал мэргэжлийн эмчид үзүүлж, хянуулах, зөвлөгөө авах ёстой. Ийм хүүхдүүдийг манайх анхаарч ажилладаг. Амны хөндий ариун цэвэр буюу хүүхдийн шүд эмгэгтэй бол хоолой өвчилж, идээлэх шалтгаан бас болдог.

Эцэг эхчүүд хүүхдүүдээ дагуулаад олон нийтийн газраар их явдаг. Амны хаалтыг тогтмол зүүлгэх, гарын ариун цэврийг сайтар сахиулах шаардлагатай. Ханиад хүрээд эмчилгээ хийлгэсэн хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь явуулахгүй байхыг зөвлөдөг” гэлээ.

Түүнээс гадна танай хүүхэд нэг өвчнөөр жилдээ 7-8 удаа өвчлөөд байвал мэргэжлийн эмчид үзүүлж, хянуулах, зөвлөгөө авах ёстой. Ийм хүүхдүүдийг манайх анхаарч ажилладаг. Амны хөндий ариун цэвэр буюу хүүхдийн шүд эмгэгтэй бол хоолой өвчилж, идээлэх шалтгаан бас болдог.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.