| | USD/MNT 0₮

Автомашины бүхээгт хавчуулагдсан байсан эмэгтэйн амь насыг аварчээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Энхтайваны гүүр”-ийн зорчих хэсэгт суудлын автомашин гэрэлтүүлгийн төмөр багана мөргөж, автомашины бүхээгийн хэсэгт хүн хавчуулагдсан байна. Энэ талаарх дуудлагыг арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн 05:38 цагт хүлээн авчээ. Ингээд дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5.5 км замыг туулан 05:47 цагт очиж, иргэн У-ийн жолоодож явсан “Вингроад” загварын суудлын автомашины бүхээгийн хэсэгт иргэн Х /23 настай, эмэгтэй/ хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Энхтайваны гүүр”-ийн зорчих хэсэгт суудлын автомашин гэрэлтүүлгийн төмөр багана мөргөж, автомашины бүхээгийн хэсэгт хүн хавчуулагдсан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.