| | USD/MNT 0₮

Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 25,619 хүнээс санал авна

Сонгуулийн ерөнхий хорооноос зөөврийн хайрцгаар санал авч эхэлсэн талаар мэдээлэл хийлээ.

Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар улсын хэмжээнд 25,619 хүнээс санал авна. Халдвар аваагүй ч санал авах байранд ирэх боломжгүй, бусад хүндэтгэх  шалтгаанаар зөөврийн хайрцгаар саналаа өгөх хүсэлт гаргасан 18,000 орчим иргэн байгаа юм байна. Цар тахалтай холбоотойгоор эмнэлэгт, тусгаарлалтад байгаа 7,051 хүнээс зөөврийн хайрцгаар санал авна. Саналаа өгөх хүсэлт гаргах бүх мэдээллийг иргэдэд хүргэсэн. Өдөрт дунджаар 7,000 гаруй хүмүүс тусгаарлах болон эмчлэх байранд байгаа. Улаанбаатарт нийт 457 хэсгийн хороо ажиллаж байна. 1,600 орчим тээврийн хэрэгсэл, 3,200 орчим сонгуулийн байгууллагын ажилтан ажиллана гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран мэдээлэхдээ “Энэ удаагийн сонгуулийн саналыг автоматжуулсан төхөөрөмжөөр тоолохоос гадна бэхэн тэмдэглэгээг хийж, гараар 100 хувь тоолно. Халдвар дотоодод дэгдсэн үед сонгууль зохион байгуулж байгаа нь энэ удаагийн нэгэн онцлог болж байна. Цар тахлын үед халдвар авсан болон тусгаарлагдсан иргэдийн саналыг зөөврийн хайрцгаар авахад онцгойлон анхаарч байна. Цар тахлаас урьдчилан сэргийлэх Засгийн газрын 152 дугаар тогтоол гарсан. Үүнтэй холбогдуулан СЕХ-ноос заавар өгч ажилласан” гэв.

Дараагийн сонгуулиас өмнө сонгогчдод цахимаар санал өгөх боломжийг олгох ёстой гэж Сонгуулийн ерөнхий хороо үзэж байна. Нийт 2,087 хэсгийн хороо байгуулагдсан. Уг хэсгийн хороодод 18,146 төрийн албан хаагчид ажиллаж байна. 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хороодтой нийлээд 20 мянга гаруй албан хаагчид ажиллаж байгаа юм.

Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авч буй энэ үед 60 эмнэлгийн тусламжийн баг ажиллаж байгаа юм байна. Энэ бүрэлдэхүүнээр Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бэлтгэл ажлыг хийж дуусгалаа. Маргааш буюу зургаадугаар сарын 9-нд санал авах ажиллагааг зохион байгуулахад бэлэн болсон. Улсын хэмжээнд нийт 2,641 даамал дүн дамжуулах ажлыг хариуцаж ажиллана гэж мэдээллээ.

Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар улсын хэмжээнд 25,619 хүнээс санал авна. Халдвар аваагүй ч санал авах байранд ирэх боломжгүй, бусад хүндэтгэх шалтгаанаар зөөврийн хайрцгаар саналаа өгөх хүсэлт гаргасан 18,000 орчим иргэн байгаа юм байна. Цар тахалтай холбоотойгоор эмнэлэгт, тусгаарлалтад байгаа 7,051 хүнээс зөөврийн хайрцгаар санал авна. Саналаа өгөх хүсэлт гаргах бүх мэдээллийг иргэдэд хүргэсэн. Өдөрт дунджаар 7,000 гаруй хүмүүс тусгаарлах болон эмчлэх байранд байгаа. Улаанбаатарт нийт 457 хэсгийн хороо ажиллаж байна. 1,600 орчим тээврийн хэрэгсэл, 3,200 орчим сонгуулийн байгууллагын ажилтан ажиллана гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.